Төрийн албан хаагчийн тоог 25000-аар бууруулна

2023-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газраас өргөн барьсан 2023 оны улсын төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороонд хэлэлцэж буй. Тэгвэл байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ Төр өндөр бүтээмжтэй хэр нь цомхон байх ёстой гэж ярьдаг. Гэтэл төрийн албан хаагчдын тоо 2009 онд 148,000 байсан бол 2021 онд 225,000 болж, 52 хувиар өссөн байна. Энэ хугацаанд манай улсын хүн ам 52 хувиар нэмэгдээгүй. Уг тоонд төрийн өмчит компанид ажилладаг 75,500 хүн ороогүй байгаа. Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд 2025 он гэхэд Монгол Улсын нийт ажиллах хүчний 15-аас ихгүй хувийг төрийн албанд ажиллуулна гэжээ. Одоо ажиллаж байгаа 225,000 төрийн албан хаагч нийт ажиллах хүчний 16.9 хувь. Тэгэхээр төрийн албан хаагчийг 25,000-аар бууруулах юм байна. Ямар албан хаагчийн тоог багасгах вэ” гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Алимаа “Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг дагаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд ажиллах хүчний 15 хувьд төрийн албан хаагчийн тоог хүргэнэ гэсэн чиглэл бий. Гэхдээ үүнийг 2025 оноос хойш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд үе шаттай ажлууд зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачилсан. Тухайлбал тодорхой салбарууд дээр ажлын байрны чиг үүргийн шинжилгээг холбогдох байгууллагууд хийж байгаа. Ингэснээр ажлын байрны давхардал нь юу байна вэ гэдгийн нарийн мэдэх боломжтой. Үүн дээр үндэслэж төрийн албан хаагчийн орон тоог хэрхэн, яаж бууруулах вэ гэдэг нэгдсэн бодлого гарах юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 59 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 22 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 30 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 40 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 32 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 50 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

16 цаг 16 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

16 цаг 16 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин