Бан Ги Мун: Жендэрийн тэгш байдлыг урагшлуулах хууль тогтоомж, бодлого, санхүүжилт, институцийг дэмжих ёстой

2023-06-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАН

  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Уг чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран  зохион байгуулж буй. Мөн дэлхий нэр хүндтэй улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид  оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар  үг хэллээ.  Дараа нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор  Жи Вук Шин, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мун” сангийн тэргүүн Бан Ги Мүн үг нар нээлтийн үйл ажиллагаанд оролцож, илтгэл тавьж, үг хэлсэн юм. Мөн Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг тус чуулга уулзалтад оролцогчдод хандан видео мэндчилгээ ирүүлсэн.

Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мун” сангийн тэргүүн Бан Ги Муны илтгэлийг тоймлон хүргэж байна.

Тэрбээр “Бид хамтдаа бүх нийтийн шударга, эрх тэгш ертөнцийг бий болгохыг эрмэлзэж буй дэлхийн хөдөлгөөнийг төлөөлдөг. Энэ бол миний карьерийнхаа туршид дэмжиж, хийх хэрэгжүүлсэн үйл хэрэг юм.  Бан Ги Муны "Илүү сайн ирээдүйн төлөө" сангийн эрхэм зорилгын гол цөм юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлээд л  жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэлхийн тэргүүлэх зорилт болгохоо амласан. Өөрчлөлт эх орноосоо эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын хүрээнд олон арван нэр хүндтэй эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилоход түлхэц болсон.

 Би дэлхийгээр аялахдаа нийгэмдээ өөрчлөлт хийх тэсвэр хатуужил, шийдэмгий байдлаа харуулдаг эмэгтэйчүүдийн няцашгүй сэтгэлээс хүч авч, эмэгтэйчүүд, охидын тэмцлийн гэрч болсон. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хамгийн сүүлийн тайланд дурдсанчлан дэлхий нийт 2030 он гэхэд жендэрийн тэгш байдлыг хангах зорилтдоо хүрэхэд тохиолдож буй саад бэрхшээлийг онцолсон байдаг. Тухайлбал,  “COVID-19” –ийн нийгэм, эдийн засгийн үр дагавар нь эмэгтэйчүүд, охидод онцгой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл манай нийгмийг зовоосон хэвээр байна. Мөн эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн салбарын удирдах албан тушаалд очих боломж удаашралтай хэвээр байна. Энэ замыг өөрчлөхийн тулд бид цогц, олон талт арга барилыг ашиглах ёстой. Бид жендэрийн тэгш байдлыг урагшлуулах хууль тогтоомж, бодлого, санхүүжилт, институцийг дэмжих ёстой.

Өнөөдөр энд цугларсан бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутнууд та бүхнийг өөрийн нөлөөллийн хүрээнд өөрчлөлтийг үргэлжлүүлэхийг хүсэж байна.  Биднийг Алтайн өвөр нутгийн Тогтвортой байдлын яриа хэлэлцээр чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулах болно гэдэгт найдаж байна. Эв нэгдэл, шийдэмгий байж  саад бэрхшээлийг даван туулж,  охид эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт устаж,  цэцэглэн хөгжиж, тогтвортой, чинээлэг нийгмийг бүрдүүлэхэд бүрэн оролцох боломжтой ирээдүйг хурдасгах болно” гэв.

 

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17