Канадын ойн түймрээс болж Нью-Йоркт амны хаалт зүүхийг зөвлөж байна

2023-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

Канадын ойн түймэр гамшгийн түвшинд хүрснээс Хойд америкийн улс орнууд тэр дундаа Канад, АНУ-ын зарим мужид агаарын чанар эрс мууджээ.

АНУ, Канадын хилийн ойролцоох 9,4 сая акр газар түймэрт өртсөн бөгөөд 120 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

АНУ-ын AccuWeather цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр АНУ-ын зүүн хойд нутгийг бүрхээд байгаа өтгөн манан, тортог нь сүүлийн 20 гаруй жилд хамгийн дээд цэгтээ хүрсэн түймрийн утаа болж байна гэж онцолсон юм. Мөн Ерөнхийлөгч Ж.Байден ард иргэдийг эрүүл мэнддээ анхаарал тавьж, орон нутгийн байгууллагуудаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг дагахыг уриалсан байна.

Нью-Йорк мужийн захирагч Кэти Хокул нөхцөл байдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг мэдээлсэн. Тус хотын зарим нутаг дэвсгэрт агаарын чанар хэвийн хэмжээнээс найм дахин муу үзүүлэлттэй байгаа аж. Агаарын байдлаас шалтгаалан иргэдийн хууч өвчин сэдэрч, уушгины замын өвчлөл, астма, бронхитийн шинж тэмдэгтэй иргэд олноор эмнэлгүүдэд очиж, ачаалал эрс нэмэгджээ. Тиймээс гадаа зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагаануудыг түр хугацаагаар хаагаад байна. Тухайлбал, Бродвэйд болж байсан “Prima Facie” шоу тоглолт эхэлснээс 10 минутын дараа жүжигчин Жуди Комер амьсгалах боломжгүй болж, шоуг зогсоожээ. Иргэдийг гадуур явахгүй байх, аль болох маск хэрэглэх тэр дундаа өндөр шүүлттэй N95 маск зүүхийг зөвлөж байгаа аж. Агаарын чанарын индексийн хэвийн хэмжүүр нь 100 байдаг бол 200 болон түүнээс дээш бол хүнд нөхцөлд тооцогддог. Агаарын чанарын индекс 300-д хүрвэл маш хортой гэж үздэг бол энэхүү ойн түймрийн улмаас зарим хэсэгт агаарын чанарын индекс 400-д хүрчээ.

Агаарыг ирэх амралтын өдрүүдээс эхлэн дээрдэх төлөвтэй байна гэж орон нутгийн цаг агаарын мэргэжилтнүүд таамаглаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17