ИЦББХ: Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2023-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг УИХ-аар батлуулж, иргэн, хуулийн этгээдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй байлгахад ахиц дэвшил гарсаар байгаа.  Гэвч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх, цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн адил хүчинтэй байх зэрэг заалтууд салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчилтэй байдлаас шалтгаалан бүрэн хэрэгжихгүй, төрийн үйлчилгээнд цаас нэхдэг асуудлууд байсаар байна.

Тиймээс Засгийн газраас төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийт 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан юм.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2023.06.07/ энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. 120 хуульд зөвхөн  цаасан хэлбэртэй байхаар тусгасан харилцааг цахим хэлбэрээр хийж болох сонголтыг нэмж өгснөөр:

  • Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх зарчмыг хангах,
  • Мэдээллийн сангуудыг интеграцид оруулах,
  • Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагад өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, хариугаа авах,
  • Тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлийг олгох болон бусад харилцааг цахимаар хийх,
  • Зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицуулснаар хуулийн этгээдийг бүртгүүлэх болон бусад үйл ажиллагааг 100 хувь цахимаар хийж, “e-business” системийг амилуулах, оюуны өмчийн эрхийг цахимаар бүртгүүлэх,
  • Зарим төрлийн гэрээг цахим хэлбэрээр байгуулах зэрэг өөрчлөлтүүд орох юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

7 цаг 2 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 34 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 43 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 53 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

16 цаг 19 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

16 цаг 19 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин