"Старлинк" компанийг Монголд оруулж ирэх асуудлаар тохиролцоонд хүрчээ

2023-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Старлинк" компанитай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан.

"Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид бол Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн хөдөө орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа.

Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн" гэлээ. Үргэлжлүүлэн "Старлинк компани анх 2022 оны тавдугаар сарын 6-нд ХХЗХ-д монголд компанийн байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд "Старлинк" компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17