Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнийг либералчлах шаардлагатай байна

2023-06-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Тус хууль батлагдсанаар цахилгаан эрчим хүчний таван мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх юм. Байнгын хорооны хуралдааны үеэр  УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Төрийн өмчит усан цахилгаан станцуудыг барих төхөөрөмжийг албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн жил өргөн барьсан. Улирлын чанартай ажилладаг усан цахилгаан станцуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авдаг. Ингэхдээ зөвхөн байшин барилгын татвар биш нийт объектоор нь татвар тогтоодог. Тиймээс үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх асуудлыг энэ төсөлтэй хамт хэлэлцмээр байна. Үйлдвэрлэлийн зардлаас нь бага үнээр цахилгааныг худалдан авч байгаа хэрнээ татвараа болохоор ямар ч хөнгөлөлтгүй тооцож авдаг. Усан цахилгаан станцын нийт байгууламж гэхээр нуур нь орж байгаа. Тийм том талбайг хамруулан үл хөдлөх хөрөнгийн татвар авч байна. Үүнийг татвараас чөлөөлөх хэрэгтэй.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 7-8 хувиар өсөж, импортын эрчим хүчний дэмжлэгээр өвлийн оргил ачааллыг давж байна. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай.  450 МВт-ын хүчин чадал бүхий Тавантолгойн цахилгаан станц, 400 МВт-ын хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах, мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх төслийг төлөвлөсөн. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас нүүрсний эх үүсвэрт олгох санхүүжилт хумигдсан. Суурь ачааллын горимд тохируулан том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэр хязгаарлалттай байна. Нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах болон дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Хуулийн төслийн зохицуулалтад уурын зуух барих асуудал хамаарсан тохиолдолд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө нь хийгдэж байсан ажлуудтай зөрчилдөж байна.  Түүнчлэн, эрчим хүчний салбарт үнэ, тарифын зохистой бодлого, зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний үнийг хэтдээ либералчлах шаардлагатай.  Гэхдээ үнийг тухай бүр нэмэх боломжгүй. Салбар бүтээгдэхүүний үнээ зах зээлийн зарчимд нийцүүлээд өөрчилж болдог бол хуулийн төсөл дэх зохицуулалт шаардлагагүй. Гэхдээ эрчим хүчний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулаад, ашиг хүртээд явах боломжгүй учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг татварын хөнгөлөлтөөр дэмжих боломжтой гэлээ.

Хуулийн төсөлд, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх хугацааг  2029 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 112 (7097)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 58 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 20 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 29 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 38 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

16 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

16 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин