Дуут дохиогоор иргэд 192 талбайд түр цугларна

2023-06-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ.

Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль  энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Газар хөдлөлтийн давтамж жил болгон нэмэгдсээр байна. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах ажлыг нийслэл чухалчилж байгаа. Нийслэлийн хэмжээнд цугларах талбай 192 бий. Эдгээр талбайд иргэдийг цуглуулах, гамшиг ослын талаар мэдээлэл өгөх ажилд нийслэлийн төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд бүгд үүрэгтэй оролцох, дүүргийн Тамгын газрын дарга нар харьяа байгууллагуудтайгаа хамтран чанга яригч, өсгөгчөөр мэдээллүүдийг дамжуулах, онцгой байдлын албан хаагчид түр талбайд гарсан иргэдэд эрсдэлээс сэргийлэх талаар богино хэмжээний сургалт, заавруудыг өгөх, эрүүл мэнд, улаан загалмайн байгууллагын ажилтнууд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлсийг талбайд байрлуулан ажиллах ёстой. Цагдаагийн байгууллагын албан хаагчид түр цугларах талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдал, хэв журмыг хангах учиртай. Хорооны болон сууц өмчлөгчдийн холбооны ажилтнууд хамгийн их үүрэгтэй оролцоно. Яагаад гэвэл цугларах түр талбайн байршил болон цугларах цаг, зарыг бүгдэд хүргэж, иргэдийг цуглуулах үүргийг гүйцэтгэх юм. Бүртгэлийн маягтгүй гарч ирсэн иргэдийг бүртгэх ажлыг хорооны бүртгэлийн ажилтнууд хамтарч ажиллах шаардлагууд байна гэлээ.

Дадлага сургуулийн талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

-Стратегийн команд штабын сургуулийн үйл ажиллагаа маргааш буюу зургаадугаар сарын 7-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох хөтөлбөртэй. Стратегийн команд штабын сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах албад, яам агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч 72 цагийн хугацаанд сургалтыг тасралтгүй явуулна. Сургалтын үйл ажиллагаанд 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийт дүнгээр 2900 гаруй албан хаагч ажиллахаар бэлтгэлээ хангаад байна. Сургуулийн бодлогын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулна. Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дэлгэж, гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг явуулна гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 40 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 2 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 11 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 20 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 12 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 30 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 56 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 56 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин