С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулна

2023-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж, борлуулах ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ. Өнгөрсөн оноос эхлэн тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж, өнөөдрийн байдлаар нийт 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийг хангуулахад нэн тэргүүнд бэлэн мөнгөөр төлүүлэх зарчмыг барьж байгаа аж. Мөн чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгчдээс үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авах зарчмаар эргэн төлөлтийг хийлгүүлж байна. Нийт эргэн төлөлтийн 1.3 их наяд төгрөгөөс 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд бүрэн шилжсэн байна. Үүнд бүрэн ашиглалтад орсон болон одоогоор бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгүүд багтжээ.

Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн "Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны албан ёсны веб хуудаснаас авах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийг шат дараатайгаар борлуулахаар төлөвлөсөн төдийгүй эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд борлуулна. Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь үнэлгээ болгож, үүн дээр зарж, борлуулах хүртэлх хугацааны зардлыг нэмж худалдахаар төлөвлөсөн. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зургаадугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17