Сонгуулийн хууль: 2020 VS 2024

2023-06-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

2024 оны сонгууль хаалга тогшихтой зэрэгцэн, парламент Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ирэх  УИХ-ын сонгуулиар бид 76 биш 126 гишүүнийг сонгоно.  Мөн сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөн, холимог болгов. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өмнөх шиг тойрог тус бүрээс өрсөлдөхөөс гадна 48 гишүүн намын жагсаалтаар орж ирнэ гээд ёстой л үзэж харах зүйл ихтэй сонгууль болох нь тодорхой байна.

  Мөн эхний орж ирсэн  Сонгуулийн хуулийн төслийг харахад ирэх жилийн сонгууль процессийн хувьд нэлээд хаалттай болох бололтой. Сонгуулийн сурталчилгааны хоног 21-ээс 17 хоног болж буурчээ.  Ухуулагчийн тоо 30 хувь буурна.  Мөн хэвлэмэл сонин, сэтгүүл, сурталчилгааны хуудас 30 хувь буурна. Сонин, сэтгүүлийн хуудас өмнөх хуулиар гурав байсан бол хоёр болгожээ. Зурагт самбар 70 хувь цөөрнө. Цахим орчинд сурталчилгаа явуулахдаа нийт зардлын 15 хувиас хэтрүүлэхгүй. Энэ жил анх удаа тав хоногийн өмнөөс урьдчилан санал авч, нэр дэвшигчид ТВ-ээр мэтгэлцэнэ. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнө нь нам эвслүүдэд нээлттэй өгдөг байсан бол шинэ зохицуулалтаар зөвхөн танилцуулна. Энэ мэтчилэн өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг танилцуулаад байна.

2020 он 

 

39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө 21 хоногт багтаан явуулна.

 

41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

41.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

41.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

41.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

 

37 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

37.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

 

42 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах

42.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна.

2024 он

 

39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө 17 хоногт багтаан явуулна.

 

41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

41.1.1.хоёр хэвлэлийн хуудас сонин;

41.1.2.хоёр хэвлэлийн хуудас сэтгүүл;

41.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас

 

37 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

37.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 70 хүртэл, нийслэлд 12 хүртэл, аймаг, дүүрэгт 40 хүртэл, сум, хороонд 12 хүртэл ажилтантай байж болно.

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно гэснийг мөн 30 хувиар бууруулахаар тусгажээ.

 

42 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах

42.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 3-аас илүүгүй байна.

Иймэрхүү “хаасан”, “хязгаарласан” заалтуудыг Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгажээ.   Энэ нь цаагуураа чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг ч хумьсан агуулгатай харагдаад байна.   Өнгөрсөн найман удаагийн парламентын сонгуулийн хамгийн үнэн баримтууд, улстөрчдийн амлалтууд хэвлэлийн хуудаснаа л үлдэж, бид одоо ч тэднээс хэдэн жилийн өмнөх амлалтуудыг нь нэхсээр байгаа билээ.  Гэвч чөлөөт хэвлэлд ялангуяа өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх материалын тоо хэмжээг зааж, хязгаарлаж, энэ удаагийн Сонгуулийн хуулийн төсөлд бүүр багасгаж оруулж ирсэн нь ямар ч баримтгүй, хаалттай сонгууль болгох санаархал юм биш биз. 

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг гадаадын олон нийтийн сүлжээгээр явуулдагаа болих хэрэгтэй гэсэн санал санаачлагыг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутаг, дахин, нөхөн гээд бүх шатны сонгууль фэйсбүүк, твиттерээр явагдах нь холгүй байв.  Энэ хэрээр нэр дэвшсэн улстөрчдийн мөнгө  Монголдоо үлдэх биш гадаад руу урсаж байгаа гэдгийг хаа хаанаа анхаарч хармаар.  Энэ асуудлыг бүүр хуулиараа хориглох заалт тусгаж өгье. Хууль тогтоогчид анхаарч, бодлого гаргаж чөлөөт хэвлэлийг дэмжих хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 111 (7096)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 44 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 58 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 32 мин