"...Ганболд оо, баяртай" гэх үү?!

2023-06-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрсний түр хорооны хоёр дахь "бүрэн эрх"-ийн хугацаа өнөө маргаашгүй дуусаж байна. Энэ Түр хороог УИХ-аас анх 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан. Энэ нь дууссан хэрэг.

Тэгэхээр одоо Нүүрсний түр хороог дахин зургаан сараар сунгах уу, эсвэл татан буулгах уу гэдэг асуудал яригдана. Бас шинээр байгуулж ч болох юм. Гэхдээ Түр хороог татан буулгах талаар ярих боломжгүй.Учир нь энэ Түр хорооны хуулиар олгосон зорилго биелээгүй. УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "...Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулахгүйгээр байгуулна" гэж заасан.

Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэсэн байна. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудаар "...Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар байгуулна" гэж тодорхойлсон. Тэр утгаараа Нүүрсний түр хороог нүүрсний хулгайтай холбоотойгоор байгуулсан. Харин тэр нүүрсний хулгай нэг тийш болсон уу. Түр хороог энэ асуудлаар үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үү. Ийм асуултууд тавигдана. Тэгвэл хариулт нь "...Үгүй" гэж гарна. Яг үнэндээ энэ Түр хороо маш сүртэй, ихээхэн хүлээлт дунд байгуулагдсан. Жил шахам ажиллалаа. Ганц л том ажил байсан. Тэр нь нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол байв. Шуудхан хэлэхэд, нээлттэй сонсголоор нүүрсний хулгай гэж чухам юу болох нь тодорно. Иргэд мэдээлэлтэй болчихно. Иймээс сонсгол болсон байхад энэ хулгай тойрсон хэргүүдийг хууль шүүхийн байгууллага дээр дарах аргагүй болно. Тиймээс нээлттэй сонсголыг хавар товлосон. Гэтэл сонсгол болохоос долоо хоногийн өмнө цуцалчихсан. Энэ талаараа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд "...Хуулийн дагуу шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, Түр хорооны хурлаа хийсэн. Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн Түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй гэж үзсэн. Хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн." гэв. Уг нь Г.Ганболд мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллүүдийг ялгаж үлдээгээд бусдыг нь хэлэлцүүлэхэд болох л байв. Гэвч "...Дургүйд хүчгүй" гэдэг болоод байгаа бололтой. Ер нь Г.Ганболдын хувьд энэ сонсголоос аль болох зайлсхийж байгаа нь анзаарагддаг. Сүүлдээ, 20-иод хоногийн өмнө хэвлэлд "...Түр хороо нүүрсний сонсголыг хийхгүй ч байж болно" гэж яриад зогсоно лээ. Тэгэхэдээ "...Тавдугаар сард амжаад УИХ-д тайлангаа тавина" гэсэн. Тэгсэнгүй. Зургадугаар сар гарчихлаа. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 29.4-т "...Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно" гэж заасан. Эндээс "...Мань Г.Ганболд нээлттэй сонсгол хийлгүйгээр Түр хороог татан буулгах гээд байна уу" гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Тэгэхээр Г.Ганболдыг царайчилж нүүрсний хулгайг цэгцэлнэ гэвэл шал худлаа. Тиймээс Нүүрсний түр хороог дахин шинээр байгуулж, хуульд заасан "...Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал"-ыг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. УИХ-ын гишүүдийн олонх ийм байр суурьтай байна. Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан Б.Энхбаярыг Г.Ганболдын оронд ярьж буй аж. Тэгээд ч Г.Ганболдын ахалсан Нүүрсний түр хороонд нүүрсний хулгайтай нэр холбогдсон гишүүн цөөнгүй багтсан. ...Ер нь "...Дургүй ламд дарж байж сахил хүртээчихээд" хүлээж суусны оронд "Ганболд оо, баяртай" гэчихээд нээлттэй сонсголоо хийж, нүүрсний хулгайгаа ярих уу даа, Г.Занданшатар дарга аа?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 111 (7096)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 43 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

8 цаг 14 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

11 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

11 цаг 15 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 33 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 59 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 59 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин