Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэж байна

2023-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэж байна.  МАН-ын бүлгийн хурлаар өчигдөр 2023 оны төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж, саналаа УИХ-д өргөн барина. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгнө. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш мөнгөө авч чадаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Суурь цалин болон суурь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэхүү үйл ажиллагаанд 1.3 их наяд орчим нэмэлт санхүүжилт шаардлагатай. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2022 оны төсөв 1.5 их наядын өсөлттэй байсан. Мөн 2023 оны эхний улирлын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргалаа. Одоогийн байдлаар 337 тэрбум төгрөгийн орлоготой байгаа юм. Цаашид үүнийг хадгалах замаар оны эцэст энэ удаа хийж буй тодотголд шаардлагатай санхүүжилтийг хангаж чадна" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 15 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 38 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

12 цаг 47 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

12 цаг 56 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

15 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

15 цаг 48 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 6 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 32 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 32 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин