“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг дэмжив

2023-05-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. 

 

Ч.Хүрэлбаатар VS Б.Пүрэвдорж

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Гэтэл өнөөдөр парламентын толгой дээр Засгийн газар гарч суусан. 2024 оны төлөвлөгөөг Засгийн газар тэр чигээр нь явуулах ажлыг Эдийн засгийн байнгын хороо хийж байна.

Ажлын хэсэг дээр УИХ-ын гишүүдээс нууж байгаад санал гаргасан. УИХ-ын гишүүн бол байнгын хороонд саналаа гаргах ёстой. Үүний дагуу хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам буюу баруун аймгийн төв замыг Хөшөөтийн замтай холбох замаар Ховд аймгийн сумуудыг баруун аймгийн төв замд холбох санал гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын гишүүдийн саналаар "унаж" байна. Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийг өөрчилж гишүүд давхар дээлтэй болсон. Давхар дээлтэй 20 сайд ажиллаж байна.  Тэдний эрх ямба нь багадаад чуулгандаа хүртэл суухаа больсон. Парламентын засаглалтай оронд гишүүдийг дуугүй байж бай гэж байгаад асуудлаа шийдүүлдэг боллоо.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Б.Пүрэвдорж гишүүнээ саналаа л гарга. Хажуугаар нь Засгийн газар руу дайрдаг нь ямар учиртай юм бэ. Дандаа явуургүй улс төр хийх юм. Тэгээд яах юм. Ховд аймгийн бүх сумаас гуравхан сум баруун аймгуудын төв замд холбогдоогүй, үлдсэн сумыг нь холбоё гэдэг саналаа гаргаад зүгээр л ярь л даа. Улс төр хийж болно. Гэхдээ аймгийнхаа нэг сум руу зам тавиулахын тулд бүхэл бүтэн Засгийн газрыг доромжилж болохгүй шүү дээ.

 

Арц суурь боомт хүртэлх автозамыг ирэх онд барина

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Арц суурь боомтоор Завханы иргэд махаа борлуулаад оронд нь бензин, хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байсан. Харин одоо энэ  боомт идэвхтэй ажиллахгүй байна. Арцсуурь боомтоос Нөмрөг сум хүртэлх 167 километр авто замын ТЭЗҮ-ийг санал өгч, улсын төсвийн хөрөнгөөр зургийг нь хийлгэсэн. Хөгжлийн төлөвлөгөөнд боомтын сэргэлт гэж оруулсан мөртлөө 167 километр замын ажлыг эхлүүлэх талаар тусгаж болоогүй юм уу.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Арц суурь боомтоос Нөмрөг сум хүртэл 167 километр зам тавих ажлыг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгана. Төсөв санхүүгийн нөхцөл байдлаа харж байгаад хэрэгжүүлнэ. Боомтын сэргэлтийн хүрээнд Арц суурь, Нөмрөг чиглэлийн замыг анхаарах ёстой.  Боомтын чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлээр олон зам баригдаж байгаа. Энэ хүрээнд зам барих хүн байвал боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн бүхий л эх үүсвэрийн хүрээнд боомтын сэргэлтийн ажлыг хэрэгжүүлнэ" гэлээ.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 107 (7092)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

10 цаг 35 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

11 цаг 58 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

12 цаг 6 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

12 цаг 16 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

15 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

15 цаг 7 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

16 цаг 25 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

19 цаг 51 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

19 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин