Н.Оюунсувд: Хүнсний ногооны үнэ тогтвортой байна

2014-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Намрын ургац хураалт эхэлж байгаатай холбоотойгоор ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Оюунсувдаас зарим зүйлийг тодруулаа.

-Хүнсний ногооны тариалалт өсч байгаа ч үнэд төдийлөн өөрчлөлт алга гэдгийг хүмүүс хэлж байна?

-Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны тариалалт өсч байгаа. Тэр хэрээр үнэд нөлөөлдөг гэдгийг хэлмээр байна. Эртийн ургацаас эхлэн ургац хураалт хүртэл хөдөө орон нутгаас нийслэл рүү ногоо орж ирэхээр үнэ буурдаг. Ургац гарч эхэлж байх үед үнэ бага зэрэг өсөлттэй байсан. Ялангуяа нарийн ногооны үнэ өндөр байсан.

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ногооны үнэ өмнөх жилийнхээс өндөр байсан шүү дээ. Харин цаашид үнэ өсөхгүй байх боломж бий юу?

-Есөн нэр төрлийн ногооны үнэ сүүлийн 3-4 жил харьцангуй тогтвортой байгаа. Тухайлбал, шар лууван, манжин, хүрэн манжин, гоньд. Харин импортоор орж ирж байгаа нарийн ногооны үнэ өндөр байгаа. Гэхдээ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй. Яагаад гэвэл нарийн ногоог хүлэмжинд тарьж эхэлсэн. Өөрсдийнхөө боломжийн хэрээр тариалж байгаа нь импортын ногооны үнийн өсөлтийг сааруулж байна.

-Намрын ногоон өдрүүдээс өмнө нийслэлд хүнсний ногоо худалдаалах үзэсгэлэн худалдаа зохион байгуулах уу?

-Нийслэлийн зургаан дүүрэгт төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ борлуулах цэгийг өнгөрсөн баасан гаригаас ажиллуулж эхэлсэн. Но­гоочдоо бүлгийн зо­хион байгуулалтаар ажил­луу­лахаар төлөвлөсөн. Учир нь бүх хүнийг нэг зэрэг зогсоох боломжгүй. Тиймээс хоорондоо зохицон ээлжээр эзэмшихээр зохион байгууллаа. Мөн ирэх сарын 21-22 өдрүүдэд Чингисийн талбайд намрын ногоон өдрүүд үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна.

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 18 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин