Хөгжлийн банк: Шүүх хурал 31 дэх өдрөө үргэлжилж байгаа ч дуусах хугацааг хэлэх боломжгүй гэв

2023-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хөгжлийн Банкны гэх шүүх хурлын явцын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Г.Болормаа өнөөдөр мэдээлэл өглөө. Шүүх хурал нь хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс гадна улсын яллагч, иргэдийн төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч зэрэг нийтдээ 215 оролцогчтойгоор 31 дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурал есөн үе шаттай явагдах ёстойгоос дөрөвдүгээр шатандаа явж байгаа буюу одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа 85 хувьтайгаар үргэлжилж байгаа аж. Шүүх хурал дуусах хугацааны хувьд тодорхой хэлэх боломжгүй байгаа ба одоо үргэлжилж байгаа үе шатын дараа эд мөрийн баримтыг шинжлэн судлах, асуулт хариулт, улсын яллагч гэм буруугийн дүгнэлтээ танилцуулах зэрэг таван үе шат үлдсэн учраас шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс хэр их ярихаас шалтгаалж, тооцоолох боломжгүй юм байна.Шүүх хуралдааныг эхлэхээс өмнө хэвлэл мэдээллийн байгууллагыг ажиглагчаар оруулахаар санал авч үүнд 13 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгүүлсэн. Эдгээр байгууллага шүүх хуралдааны аль ч явцад ажиглагчаар оролцох эрх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мөн шүүхийн мэдээ фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж байгаа учраас хэн ч хүссэн үедээ ороод үзэх боломжтой гэдгийг БЗД, СБ, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 28 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

12 цаг 37 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

12 цаг 46 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

15 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

15 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

16 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин