Ч.Хүрэлбаатар: Б.Пүрэвдорж оо, явуургүй улс төр хийдгээ боль

2023-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Гэтэл өнөөдөр парламентын толгой дээр Засгийн газар гарч суусан. 2024 оны төлөвлөгөөг Засгийн газар тэр чигээр нь явуулах ажлыг ЭЗБХ хийж байна. Ажлыг хэсэг дээр УИХ-ын гишүүдээс нууж байгаад санал гаргасан. УИХ-ын гишүүн бол байнгын хороонд саналаа гаргах ёстой. Үүний дагуу хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам буюу баруун аймгийн төв замыг Хөшөөтийн замтай холбох замаар Ховд аймгийн сумуудыг баруун аймгийн төв замд холбох санал гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын гишүүдийн саналаар унаж байна. Засгийн газар УИХ-ын гишүүдийн саналыг авахгүй гэж ингэж байх шиг байна. Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө Үндсэн хуулийг өөрчилж гишүүд давхар дээлтэй болсон. Давхар дээлтэй 20 сайд ажиллаж байна. Тэр сайд нар гурав гурван гишүүн хариуцаж авдаг юм шиг байгаа юм. Тэгээд гишүүдээ дуугаргадаггүй, толгой дээр гарсан. 

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: -Та санал гаргаж байгаа бол саналаа л гарга. Хажуугаар нь Засгийн газар руу дайрдаг нь ямар учиртай юм бэ . Дандаа явуургүй улс төр хийх юм. Тэгээд яах юм. Ховд аймгийн бүх сумаас гуравхан сум баруун аймгуудын төв замд холбогдоогүй, үлдсэн сумыг нь холбоё гэдэг саналаа гаргаад зүгээр л ярь л даа. УИХ-ын дээр гарсан Засгийн газар гэж хаана байгаа юм. Улс төр хийж болно. Гэхдээ аймгийнхаа нэг сум руу зам тавиулахын тулд бүхэл бүтэн Засгийн газрыг доромжилж болохгүй шүү дээ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 19 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 42 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

12 цаг 51 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 0 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

15 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

15 цаг 52 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 10 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 36 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 36 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин