“...Эрх чөлөөт 72 цаг”-ийг эргэж харах уу?!

2023-05-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар хорих ангид уржигдар нэгэн харамсалтай явдал болжээ. Тэнд ял эдэлж байсан М нь удаан хугацааны уулзалт буюу “72 цагийн эргэлт”-д байх үедээ эхнэрийн хамт нас барсан байна. Энэ асуудлыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Одоогоор хэрэг явдал чухам юунаас болсон талаар тодорхой мэдээлэл алга. Тиймээс энэ талаар ярих боломжгүй юм.

Хоёр хүний амь хохирсон нь ихээхэн харамсалтай. Тиймээс “...Ийм асуудал яагаад болсон бэ” гэдгийг эх сурвалжууд хөндөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэлээд хэдэн жилийн өмнөөс “...Хүний эрхийг хангах” үйл ажиллагааны хүрээнд “...Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрхтэй” хэмээн журамлажээ. Өөрөөр хэлбэл, энэ хууль журмын дагуу хүмүүжигчид дээр дурдсан ойрын хүмүүстэйгээ хорих ангийн байрлалд, айлын зохион байгуулалттай тусгайлан бэлтгэж тохижуулсан уулзалтын өрөөнд 72 цаг хүртэл “удаан хугацааны уулзалт”-ыг хийдэг. Товчхондоо, энэ нь тухайн хүмүүжигчийн хувьд “...Эрх чөлөөт 72 цаг” болдог байна. 

Энэхүү удаан хугацааны уулзалтыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “...Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэснийг мөрдөж зохион байгуулдаг байна. Тиймээс энэ хугацаанд уулзалтын өрөөнд хяналтын камер тавих, эсвэл Хорих ангийн зүгээс тэрхүү уулзалтын хугацаанд ямар нэг байдлаар байнгын хяналт шалгалт хийх боломж байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, хүмүүжигчийг 72 цаг хүртэлх хугацаанд ойр дотныхонтой нь хамт байлгах нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болдог аж.

Нэг үгээр хэлбэл, удаан хугацааны уулзалт нь тухайн хүмүүжигчийн хувьд эргэж очсон эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээгийнхээ нэг адил эрх чөлөөг олгодог гэсэн үг.

Харин Хорих ангийн зүгээс тухайн хүмүүжигч дээр эргэлтээр очиж буй хүмүүсийг хориотой эд зүйлс авч орох зэрэг хяналтыг сайтар тавих үүргийг хэрэгжүүлдэг байгаа юм.

Манайд нэг муу зуршил байдаг. Ямар нэг байгууллагын хаа нэгтээ нь алдаа гарахад заавал хэн нэгнийг буруутгадаг. Хална. Шийтгэнэ. Асуудал юундаа байна вэ гэдгийг анхаарахгүйгээр шийдчих гээд байдаг. Ингэж хэл амнаас гарахыг оролддог байдал төрийн бүх байгууллага дээр ажиглагддаг.

Гэхдээ яг энэ тохиолдолд алба хаагчид буруутай эсэхийг ярихаасаа удаан хугацааны уулзалтыг “бий болгосон” дүрэм журмын асуудал хөндөх ёстой болж байна.

Ер нь бол ял шийтгүүлсэн хүмүүсийг хорих ангиудад нь ийм удаан хугацааны эргэлтэд хамруулдаг явдал зөвхөн Монгол Улсад байдаг байна. Бас тухайн хүмүүжигч хоригдох хугацаанд ажил хийвэл нийт ялын хугацаанаас нь хасдаг явдал ч манай улсад л байдаг аж. Тэр утгаараа энэ нь хүний эрхийг дэмжсэн үйл ажиллагаа болдог аж. Хүний эрхийн байгууллагууд ч үүнийг “..Маш сайн” хэмээдэг. Гэвч энэ удаагийн харамсалтай явдал дээрх хууль, журмыг эргэж харахад хүргэж болзошгүй байна. Товчхондоо, “...Эрх чөлөөт 72 цаг”-ийг эргэж харж магадгүй нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)

 

ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

6 мин
Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

6 цаг 39 мин
Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо.

6 цаг 39 мин
Шахмал түлшний “шахаа” утаатай тэмцэх цорын ганц шийдэл мөн үү?

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан ээлжит эрэн сурвалжилгаараа шахмал түлшний стандарт түүний орц найрлагад ямар асуудал байгааг хөндсөн билээ.

6 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

22 цаг 29 мин
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

22 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Туваан: Геологи хайгуулын салбарын ажлыг идэвхжүүлэхэд анхаарна

Дэлхийн уул уурхайн салбар газрын ховор элементэд анхаарал ханду

Өчигдөр 06 цаг 00 мин
Санамж бичиг байгуулав

Суугаа улсад монгол иргэдийн тогтвортой оршин суух нөхцөлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тухай Сана

Уржигдар 19 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Уржигдар 12 цаг 32 мин