“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ онд 10 төсөл хэрэгжүүлнэ

2023-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгожээ.  Мөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  мэдээлэл өглөө.  Тэрбээр хуралдаанаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг тус паркт нүүлгэн шилжүүлснээр паркийн суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж байна” гэлээ. Түүнчлэн “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлнэ. Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ. Орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

 “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Эдгээр төслөөс 2023 онд хэрэгжиж дуусах 10 төсөл байна. Үүнд: Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам, Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам, Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам, Хэнтий аймгийн нисэх буудал, Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал, Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ус хангамжийн систем, Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминалын төслийг хэрэгжүүлэхээр тохирчээ.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

10 цаг 50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 13 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

12 цаг 22 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

12 цаг 31 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

15 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

15 цаг 23 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

16 цаг 41 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 7 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин