Ч.Хүрэлбаатар: Энэ онд 18 төсөл хэрэгжүүлж дуусгана

2023-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын эдийн засгийн байдлыг эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.  Тэрбээр "Энэ оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9 хувиар өссөн. Өнөөдрийн байдлаар валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрч, тогтвортой байна. Эдийн засгийн өсөлтөд экспорт тасралтгүй өсөж, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн нь нөлөөлсөн. Оюутолгой төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг өсгөх таатай нөхцлийг бүрдүүлж байна. Уул уурхай, барилга, тээврийн гэсэн гурван салбараас бусад салбарын орлого цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрлээ. Хөдөө аж ахуйн салбарын орлого уналттай байгаа. Малын зүй бус хорогдол, шинэ төлийн тоо бага байгаа тул хөдөө аж ахуйн салбарын орлого 5.1 хувь дотоодын эрэлт өөрчлөлтгүй. Эдийн засгийг гол өсгөж байгаа зүйл гадаад эрэлт. Валютын нөөц байнга өсөх хандлагатай байна" гэв.  Мөн тэрбээр энэ онд 18 төсөл хэрэгжүүлж дуусгах ёстой.  Тодруулбал, 

-Тавантолгой, Манлай, Ханги чиглэлийн автозам

-Шаамар, Зэлтэр, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн автозам

-Улаанбаатар, Дарханы зам

-Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл

-Гашуунсухайт төмөр замын ачиж, буулгах терминал

-Чойбалсан дулааны станцын өргөтгөл

-Амгалан дулааны станцын өргөтгөл

-Эрдэнэс Тавантолгойн усан хангамжийн систем

-Ханги боомт дахь чингэлэг ачих терминал

-Сэлбэ төслийг энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын олон улсын тендер зарлах чиглэлийг Эрчим хүчний сайдад өгч байна. Уг станцын өмнөх хоёр тендер амжилтгүй болсон юм. ДЦС-3-ын өргөтгөлийн гэрээ, хэлцэл хийгдэж байна" хэмээн мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18