Баянхошууны тойрог “Номин” төвд “ХурДан” цэг байгуулагдлаа

2023-05-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас байгуулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хоёр дахь цэгийг 9-р хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрогт байрлах “Номин” агуулах худалдааны төвд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцсон юм. Сонгинохайрхан дүүргийн анхны “ХурДан” цэгийг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Олон улсын худалдаа, логистикийн төв буюу 22-ын товчооны авто худалдааны цогцолборт байгуулсан. Баянхошууны тойрогт байрлах “Номин” агуулах худалдааны төвд хоёр дахь цэгийг ийнхүү нээснээр Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Ханын материал, Хилчин хотхон орчмын оршин суугчид хотын төв зорих шаардлагагүй болж, төвлөрөл, түгжрэлийн эсрэг бодит шийдэл болж чадсаныг УИХ-ын гишүүн Э.Батшугар онцоллоо.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнгөрсөн онд Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг УИХ-аар батлуулсан. Тус хуулиудын нэг болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд Мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”, танилт нэвтрэлтийн “ДАН” системийг хуульчилсны үндсэн дээр төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгүүдийг байгуулж байгаа юм байна. “ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад нийт 504 байршилд нээх ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт үе шаттайгаар нэмж байгуулах аж. “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс иргэд өнөөдрийн байдлаар 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний болон бусад газарт нээгдсэн “ХУРДАН” цэгүүд:

1. Төв шуудан дахь “Хурдан” цэг;

2. Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв;

3. Улаанбаатар их дэлгүүр;

4. Нисэхийн тойрог, “Хан плаза” худалдааны төв;

5. 120 мянгат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар;

6. Төрийн ордны баруун хойд талын “Монгол шуудан” ХК-ийн 46-р салбар /бусад 4 салбар/;

7. Боловсролын Их Сургуулийн дэргэд “Төгөлдөр” төвийн 24 цагийн CU дахь салбар;

8. “Да хүрээ” авто худалдааны төв;

9. Баянзүрх дүүрэг “Жанжин” клуб;

10. Улиастайн нэгдсэн зах;

11. 22 авто худалдааны төв;

12. Баянхошуу тойргийн уулзвар Номин дэлгүүр;

13. Хүнсний 50-р дэлгүүр, 24 цагийн CU дахь салбар, 11 дүгээр хороолол, Дөлгөөн нуур салбар /4 салбарт/.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 13 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 14 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 16 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 11 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 33 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 32 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

13 цаг 4 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 25 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

16 цаг 59 мин