Р.Онон: Авто замын салбарт 336 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүллээ

2014-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Зургаан аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай замын ажил ямар төвшинд явж байгаа талаар Зам тээврийн яамны газрын дарга Р.Ононтой ярилцлаа.

-Энэ жил замын салбарт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл ямар төвшинд явж байна?

-Энэ жил нийт 37 чиглэлд 1886.4 км зам, барилгын ажил хийнэ. Мөн найман газарт 2040 метр гүүр барих гэж байна. Энэ нь он дамжсан болон энэ онд эхэлсэн ажлууд. Эдгээр ажлын санхүүжилтийг улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжаар бүрдүүлж байна. Улсын төсвөөс замын салбарт энэ жил 76.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүгээр 2040 метр гүүр, 11 чиглэлд 327 км зам, барилгын ажил хийнэ.

Мөн тэг төсөвтэй эзэнгүй орхигдох ажлуудыг дуусгахаар ажиллаж байна. “Чингис бонд” буюу Хөгжлийн банкнаас нийт 336 тэрбум төгрөгийн төслийг авто замын салбарт хэрэгжүүлж байна.

-Гадаадын зээл тусламжаар хэчнээн зам барьж байгаа вэ?

-168.6 тэрбум төгрөгийн долоон чиглэлд 539.7 км авто замын ажил явж байна. Замын-Үүдийн төсөл өнгөрсөн жил дууссан, одоо баталгаат засварын ажлыг хийж байгаа. Мөн Германы “Сэргээн босголтын” банкны санхүүжилтээр Борнуур, Жаргалант, Батсүмбэр чиглэлийн 32 км замыг барьж байна. Энэ нь нийслэлийн хүнсний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг барина. Үүнд Булган, Ярант, Үенч чиглэлийн 740 гаруй км зам орно. Энэ ондоо багтаад эхний багцын ажил дуусна. Ховдоос Өлгий хүртэлх 183 км зам, барилгын ажлыг хийхээр Азийн хөгжлийн банктай нэмэлт зээлийн гэрээ хийж 125 сая ам.доллар авахаар болсон. Харин 10 сая ам.долларыг Засгийн газраас гаргах юм. Энэ төслийн тендер удахгүй зарлагдаж энэ ондоо багтаан гүйцэтгэгчээ шалгаруулна. Шалгарсан компани энэ ондоо багтаан эхний урьдчилгаагаа авч техник болон ажиллах хүчээ байршуулж ирэх хавар ажлаа шууд эхлүүлэх юм. 

-Бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно гэж байгаа шүү дээ. Энэ хүрээнд хийсэн ажлуудаа дурдвал?

-Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд өнгөрсөн онд Сайншанд, Баянхонгор, Мандалговь аймгийг засмал замаар нийслэлтэй холбосон. Энэ жил Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийг холбохоор төлөвлөсөн. Говь-Алтай болон Улиастай чиглэлийн замын зарим багцыг концессийн гэрээгээр хийхээр болсон. Энэ замууд Эдийн засгийн хөгжлийн яаманд харъяалалтай болсон байгаа. Дорнод аймгийн зам, барилгын ажил 78.5 хувьтай явж байна. Өнгөрсөн онд “Насны зам” компанийн гүйцэтгэж байсан 94 км замыг ажлын гүйцэтгэл муу байсан учраас гэрээг дуусгавар болгосон. Ингээд дөрвөн багц болгож ажлыг цааш үргэлжлүүлсэн байгаа. Одоогоор дөрвөн компани 70-80 хувьтай ажиллаж байгаа бөгөөд хучилт хийгээд эхэлсэн. Ирэх сарын сүүлээр дуусгахаар ажиллаж байна. Ингээд 143 км зам үлдэж байгаа юм.  Энэ хэсгийн ажил муу байгаа учраас Ерөнхий сайд ажилтай нь танилцаж гэрээг дуусгавар болгохоор болж байна. Үлдсэн замыг гурван багц болгосон бөгөөд 54 км-ыг нь хучилт хийсэн боловч чанарын шаардлага хангаагүй гэж үзсэн. Энэ замын далан, хиймэл байгууламжийн ажил дууссан. Тиймээс техникийн болон ажиллах хүч сайтай компаниар уг ажлыг хийлгэж, дуусгахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд сэрүүн орж байгаа учраас үлдэгдэл 90 км замд технологийн дагуу асфальт хучиж болохгүй. Тэгэхээр Дорнод аймаг энэ жилдээ автозамаар холбогдохгүй.

-Бусад аймгуудын зам ямар төвшинд явж байгаа вэ?

-Хөвсгөл аймгийн тухайд барилгын ажлын явц 68.8 хувьтай байна. Уньт, Тариалангийн чиглэлийн замын хөрс хуулалтын ажил 100 хувь хийгдсэн, далангийн дүүргэлт 97.4 хувьтай байна. Уг замыг Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа төсөл юм. Өмнө нь Солонгос компани муу ажилласан учраас гэрээг цуцалж “Эйч кэй би интернэйшнл холдинг” компанийг оруулсан. Учир нь тэд цаад 79 км замын ажлыг чанарын өндөр төвшинд хийсэн юм. Сүхбаатар аймгийн замыг үндэсний хоёр компани хийж байна. “Түмэн аривжих” компанийн ажлын явц 57.1 хувьтай, “Арж капитал”-ынх 54 хувьтай явж байна. Нийтдээ 177.9 км зам барих бөгөөд ажлын явц 46 хувьтай байна. Энэ жилийн хувьд 500 орчим км замыг ашиглалт оруулах бүрэн боломжтой. Харин 1000 гаруй км-ыг оруулахаар ажиллаж байна. Энэ нь цаг агаарын байдлаас шалтгаалж байгаа юм. Бороо хур ихтэй байгаа учраас ажлаа зогсоохгүйн тулд даланг гялгар цаасаар хучиж байна. Яагаад гэвэл даланг хаттал хүлээнэ гэдэг цаг хугацааны дайсан болоод байна. Түүнчлэн зам засвар, арчлалтын ажлыг ч цаг алдалгүй хийж байгаа.

-Ямар замуудад засвар, арчлалтын ажил хийж байгаа вэ?

-Улсын хэмжээнд хайрган, ердийн, хатуу хучиллтай 12 мянга 700 км зам бий. Энэ хавар хэмжилт хийж аймаг тус бүрт нь хуваарилалт хийсэн. Энэ жил улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулж байна. Дархан, Өндөрхаан, Зуунмодын эвдэрсэн замыг далангаар нь солих хэрэгтэй. Эдгээр замууд 4-17 жил ашиглагдсан. Сүүлийн үеийн технологиор засвар хийж байна. Гурван метрийн өргөнтэй машинаар нэг минутад зургаан метр замыг засах боломжтой техник ашиглаж байгаа учраас цаг хугацаа хэмнэж байгаа юм.

-Завхан аймгийн замын ажил зогссон гэж сонссон. Юунаас шалтгаалав?

-Замын ажлын явц 50.1 хувьтай явж байгаа. Энэ бол Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл. Гүйцэтгэгч компани нь өнгөрсөн хугацаанд барилгын ажлын гүйцэтгэл болох 17 сая 318 мянга 200 төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн онд авсан байдаг. Үлдсэн 20 гаруй сая төгрөг хүрэлцэхгүй нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа учраас ажил нь зогссон. Төсөвлөсөн хөрөнгө нэмэгдэх болсон нь цаг уурын онцлог, геологийн тогтоц зэргээс шалтгаалсан гэж гүйцэтгэгчид хэлж байгаа.

-Бусад аймгуудын хувьд санхүүжилтэд ямар нэгэн саад гарах болов уу?

-Аймгийн Засаг дарга нар орон нутгаас хамаарах элдэв саад, бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэж өг гэсэн захирамж гаргасан. Гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Мөн энэ захирамжийн дагуу санхүүжилтэд ямар нэгэн саад гарах учиргүй. Тиймээс аливаа саад бэрхшээл, ажлын явц нь тухайн компанийн зохион байгуулалт, хурдаас хамаарна. Мөн тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулах ажлыг Засгийн газар шийдсэн.

-Замын ажлыг чанаргүй, дутуу хийдэг компаниудтай гэрээгээ цуцалсан гэсэн. Ямар компаниуд хамрагдав?

-Эхний удаад Дорнод аймгийн 143 км замын ажлыг гүйцэтгэж байсан “Насны зам” компанитай гэрээг дуусгавар болгосон. Мөн Завханы 67 км-ыг барьж буй түншлэлтэй гэрээгээ дуусгавар болгож байна. Учир нь гэрээний дагуу ажиллаагүй, илт хоцролттой, зохион байгуулалтгүй газруудын ажлыг зогсоохоос аргагүйд хүрсэн. Ийнхүү гэрээг дуусгавар болгосон газруудын оронд ажиллах компанийг Хөгжлийн банкны журмын дагуу яаралтай сонгон шалгаруулалт явуулж байгаа. Ажлаа түргэтгэхийн тулд хүчин чадал сайтай, хариуцлагатай, өмнө нь гүйцэтгэсэн ажил нь чанарын өндөр шаардлага хангасан газруудыг шууд оруулж байна. Улсын төсвийн хуулиар бол тендер зарлах ёстой. Гэхдээ уг ажил нь Хөгжлийн банкны санхүүжилтээр явж байгаа учраас тэдний хуульд заасны дагуу ажилласан.

-Энэ жил автозамын салбарын 85 жилийн ой болж байгаа юм байна. Ойг тохиолдуулж ямар ажил хийж байна вэ?

-Жил бүрийн есдүгээр сарын сүүлээр замчдын баяр болдог. Бид авто замын холбоотой хамтран компаниудаа бүсчлэн хувааж спорт, урлагийн аваргаа шалгаруулахаар ажиллаж байна. Оны сүүлээр олон улсын хэмжээний хурал хийнэ. Хурлаар зам тээврийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ. Мөн замчдын амьдрал, тэдний гэр бүл, тус салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд ямар хүнд нөхцөлд ажилладгийг харуулсан кино хийсэн. Эндээс хүмүүс маш олон зүйлийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн авто замын хуульд шинэчлэлт оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

57 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 17 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 21 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 24 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 30 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 33 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 42 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 42 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 42 мин