Х.Нямбаатар: 76 нь нутаг дэвсгэрийн төлөөлөл, нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирнэ

2023-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газраас  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг мэдүүлэхдээ “Парламент нь 152 гишүүнтэй.  76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор” тусгасан.  Энэ асуудлыг парламентад суудалтай гурван нам дахин зөвшилцсөний үндсэн дээр126 гишүүнтэй байхаар, 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог байхаар санал нэгдсэн юм. 

Байнгын хорооны хурал дээр  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөв.  Тэрбээр  "Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Тэр утгаараа парламентад суудалтай улс төрийн хүчнээс тоог бууруулъя, Ардчилсан нам 40, 60 харьцаатай болгоё гэсэн. Ардчилсан намын гаргасан 40,60 харьцаатай дүйж очиж байгаа. Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байя. Одоогийн 76 гишүүн, түүнээс өмнөх үеийн гишүүд тойргийнхоо зовлонг мэддэг тогтолцоог эвдэхгүй, хөндөхгүй байя гэж үзсэн. Австралид уугуул газар нутгийн төлөөлөл, уугуул үндэстнүүдийн төлөөллийг хатуу хадгалж ирсэн сонгуулийн тогтолцоо байдаг. Энэ зарчим дээрээ явъя. 76 нутаг дэвсгэрийн төлөөлөл, нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэсэн бүлгүүдийн төлөөлөл оруулж ирэхэд ч гэсэн 50-иас доошгүй тооны лист үүсгэх шаардлага байна гэж үзсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18