Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр замыг "Нарийн сухайтын төмөр зам" компани барина

2023-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.  Тэрбээр  "Өнөөдрийн Засгийн хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцлээ. Тэр дундаа баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр замыг барьж байгуулах ажлыг хэлэлцсэн. Улмаар зам барих эрхийг "Нарийн сухайтын төмөр зам" компанид өгөх шийдвэр гаргалаа. Нарийн сухайтын бүлэг ордоос өмнөд хөрш рүү нүүрс экспортод гаргах чухал ач холбогдолтой зам юм. Бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сард эхлүүлж, 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Замын нийт урт нь 7 км, салаалах замын урт 20км. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлэн зургаан жил ашиглаж, төрд 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй. Үүнтэй холбоотойгоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250км төмөр замыг барьж байгуулах ажлыг Эссэнс саплайс ХХК олгосон. Эл компани сонгон шалгаруулалтаар шалгарсан. Энэ оны зургаадугаар сард багтаж концессын гэрээ байгуулна. Энэ онд багтаж барилга угсралтын ажил эхлүүлэх төлөвтэй байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

10 цаг 46 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 8 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

12 цаг 17 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

12 цаг 27 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

15 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

15 цаг 18 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

16 цаг 36 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 2 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 2 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин