Сэргээш шинжлүүлэхээ л больчихгүй юу, бөхчүүд ээ?!

2023-05-17
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Шулуухан хэлэхэд, үндэсний бөхийн сэргээш тойрсон хэрүүлээс нийтээрээ залхах маягтай боллоо. Олон зууны түүхтэй энэ үндэсний бөх маань сүүлийн жилүүдэд л ийм хэл амнаас салахаа болилоо.

Бөхчүүд саяхан цуглаж сэргээшийн асуудлаар хэлэлцжээ. Тэр хурал дээр Бөхийн холбооны дарга нар, бас олон бөх сэргээшийн талаар санал бодлоо хэлцгээв. Хэвлэлд ч хэд хэдээрээ ханджээ. Гэхдээ гарц гаргалгаа гаргаж чадсангүй. Нөгөөх шинжилгээ авдаг Сэргээшийн эсрэг үндэсний төвөө л баалцгааж байгаад тарав. Шуудхан ойлгуулснаар нь, манай үндэсний бөхчүүдээс сэргээш илрээд байгаа нь шинжилгээ авдаг байгууллагатай л холбоотой болж таарав. Харамсалтай нь үгүй л дээ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль гэж бий. Бөхчүүд бүгд мэдэх ёстой. Тэр хуулийн 14 дүгээр зүйлд “...Бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгнө” гэдгийг маш тодорхой заасан. Тодруулбал, уг хуулийн 14.2-т “...Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас сэргээшийн шинжилгээ авна”, 14.3-т “...Энэ хуулийн 14.2-т заасан этгээд сэргээшийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол сэргээш хэрэглэсэнд тооцно”, 14.5.5-д “...Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын сэргээшийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэх тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Сэргээшийн эсрэг үндэсний байгууллагад хандах”, 14.5.6-д “...Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач "В" дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх”, 14.5.7-д “...Энэ хуулийн 14.5.2, 14.5.3, 14.5.4, 14.5.5-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын цол, чимгээ хураалгаж, хуульд заасан хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй талаарх баталгааг бичгээр гаргаж, салбар хороонд өгөх” гэх мэтээр нарийвчлаад заагаад өгчихсөн.

Хамгийн гол нь эдгээр зүйл заалтыг манайхан бодож олоод зохиочихсон ч юм биш. Манай шийдэл гэвэл дээр хэлсэнчлэн “...Үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэдэг л юм. Харин тэр дагуу хэн нь ямар үүргийг хаана, яаж хүлээх вэ гэдэг нь дэлхий даяарх сэргээшийн шинжилгээг авдаг стандартын дагуу энэ хуульд орсон байгаа юм.

Өөрөөр хэлбэл, сэргээшийн шинжилгээ бол монголчуудаас хамаардаггүй. Бид бөхчүүдийг шинжилгээнд хамруулна гэж хүсэлтээ тавьсан. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг түүний дагуу шинжилж дүгнээд өгнө. Тэгэхээр манайд байгаа Сэргээшийн эсрэг үндэсний төв бол Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн Монгол дахь төлөөлөгч нь гэсэн үг. Товчхондоо, бүх дүрэм журам нь цаанаасаа “зохиогдчихсон” байдаг. Харин манай Наадмын комисс л Үндэсний их баяр наадмын хуульд заасанчлан шинжилгээг захиална. Түүнийг нь Сэргээшийн эсрэг байгууллага гүйцэтгэнэ.

Нөгөө талаас “...Ямар эм тариа хэрэглэвэл сэргээш илрэх вэ” гэдэг нь бас тодорхой байдаг байна. Сэргээшийн эсрэг үндэсний төв ийм мэдээллээр хангана. Түүнийг тухайн спортын холбоод буюу МҮБХ бөхчүүддээ түгээх учиртай. Ийм л аж.

Яг үнэндээ үндэсний бөхчүүд л 20, 30-аараа сэргээшийн асуудалд холбогдож, дээр дооргүй хэрүүл уруул тариад байгаа юм. Гэтэл бусад мэргэжлийн спортын холбоодод харьяалагддаг тамирчид адилхан л шинжлүүлж судлуулаад тэмцээн уралдаандаа оролцоод явж байна. Манай жудо, чөлөөт бөх, сагс, өөр юу байдаг юм, бүх спортын тамирчид баг багаараа ийм шинжилгээнд ордог. Жилдээ хэдэн ч тэмцээнд ордог юм, бүү мэд. Тэдний хэнээс, хэзээ илрээд байна вэ?! Гэтэл манай бөхчүүд жилдээ ганц л удаа наадмаар шинжлүүлнэ. Тэр нь бөөн асуудал дагуулдаг. Тэгж яривал Монгол Улс сүүлийн жилүүдэд тивийн хэмжээний томоохон тэмцээн хэд хэдийг зохион байгууллаа. Муулаад байгаа Сэргээшийн эсрэг үндэсний төв чинь тэдгээрийн шинжилгээг хэл амгүй авч, дамжуулаад л байдаг. Бөхчүүдийн яриад байдагчлан тэр байгууллага холион бантан хутгаад байдаг бол аль хэдийнэ Монголдоо биш олон улсад яригдана биз дээ.

Тэгэхээр аль ч талаас нь харсан сэргээшийн хэрүүл бол манай бөхчүүдтэй өөрсөдтэй нь л холбоотой. Хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бөхчүүдийн яриаг сонсоход их марзан сонсогдоно. “...Зүрхний эм уусан чинь сэргээш илэрсэн”, “...Бэртлээ эдгээх гээд эм уучихсан чинь ингэчихлээ” ч гэх шиг. Баллаж байгаа юм, тайлбар нь. Хэрвээ тэр бөхийн зүрх нь “ачаа”-гаа даахгүй бол наадмаар зодоглохоо л больчих хэрэгтэй. Угтаа зүрхний хэмээ тайвшруулж байгаад барилдана гэдэг бол өрсөлдөгчөөсөө илүү л гарна. Нэг ёсондоо сэргээш гэсэн үг. Энэ нь эмч биш энгийн хүнд ч шууд ойлгогдож байна.

Ийм байдлаар бусад спортынхон өгөөд болоод байдаг шинжилгээг үндэсний бөхчүүд чаддаггүй. Бусдаас нь илэрдэггүй сэргээш гэдэг зүйл үндэсний бөхчүүдээс л илэрдэг. Ер нь бол манай ард түмэн үндэсний бөхчүүдээ баян айлын хүүхэд шиг эрхлүүлдэг. Нөгөөдүүл нь бүр дасчихсан. Сумандаа аятайхан боловсон жорлон ч үгүй атлаа мөнгөө цуглуулж байгаад бөхөө хамгийн үнэтэй жийпээр шагнадаг. Гээд л шүүмжилдэг. Үнэн шүү дээ.

Нөгөөтэйгүүр, энэ сэргээшийн шинжилгээ бол үндэсний бөхийн хувьд томоохон үсрэлт болсон. “...Үндэсний бөх спорт уу, шоу юу” гэдгийг тодорхойлох гол шалгуур нь юм. Угаасаа энэ маргаантай сэдэв шүү дээ. Аль нь вэ гэдгийг олон нийт байтугай өөрсдөө ч эцэслээгүй. Бөхчүүд өөрсдөө спорт гэдэг. Спортын бараг бүх хэв шинж бий л дээ. Гэсэн атлаа олон улсын стандарт руу дөхөх гэхээр ингээд сэргээш дээр бүдэрчихэж байгаа юм. Үүнд МҮБХ ч буруутай. Бөхчүүдээсээ айдаг уу, аль эсвэл нэрээ боддог уу, “...Бид шинжилгээнд хамаагүй” гээд гүрийгээд суучихаж байна. Тэдгээр бөхчүүдээ шинжилгээ өгч сургах, цаашлаад сэргээшийн талаарх нарийн мэдээллээр хангах ёстой субьект нь энэ МҮБХ шүү. Гэвч энэ горим алдагдсанаар “...Үндэсний бөх спорт биш шоу” гэж тодорхойлогдох аюул маш ойрхон болж байгаа юм. Тэндээс ургаад “...Бөхчүүд бол тамирчид биш өв тээгчид, бас урлагийн хүн” гэх юм уу. Ийм байдал руу л гулсана. Энэ нь жилийн 365 хоногийн ихэнхийг бэлтгэл сургуулилтаа хийдэг бөхчүүдэд бол маш харамсалтай. Гэвч бодит байдал ийм л байдал руу хөтөлж байна.

Ерөөсөө ингэж “...Бид сэргээш хэрэглээгүй” гээд дэлхийн стандарттай маргаж онигоо болцгоож байхаар Үндэсний их баяр наадмын хуулиас “...Сэргээшийн шинжилгээ авна” гэсэн зүйл заалтуудыг авахуулчихсан нь дээр. Ингэх нь бөхчүүдэд маш амархан шүү дээ. Аймаг аймгаасаа гарсан гишүүд дээрээ л гүйгээд оччихгүй юу. Тэгээд учир байдлаа хэлчих. Цаадуул чинь дор нь санаачлаад долоо хоногийн дотор сэргээшийн шинжилгээгүй болгочихно. Тэгээд өмнө нь айдас түгшүүр, дараа нь хэл амгүй сайхан наадацгаах уу даа, хэдүүлээ? 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 98 (7083)

 

Бөхийн холбоо өөрөө бөхчүүдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сргалт мэдээлэлээр хангах үүрэгтэй шүү дээ, өөр өөрсдийнхээ ажилаа хийх хэрэгтэй
сэргээш хэрэглэчихээд л бантсандаа допингийн эсрэг байгууллагатайгаа тэмцэх гээд байна уу л гэж ойлгогдоод байна даа. гэхдэ эцсийн эцэст бөхчүүдийн өөрсдийнх нь л хариуцлага эрүүл мэндийн боловсрол өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой асуудал ш дээ цэвэр ухамсарын асуудал л даа
Жиргээч
Нэгдүгээрт шинжилгээ авдаг газар нь найдвартай юу , хоёрт нэг хүний , А, , Б, шинжилгээний хариу өөр байдаг ямар учиртай юм . Зарим нь хатуу хяналтанд өгдөг зарим нь хүн дагуулж ороод өгдөг энэ талаар Хангай аварга Цэрэнтогтох Батзаяа бүгд ярьсан байдаг гол нь иймэрхүү асуудлуудаа л цэгцэл
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

9 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 43 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

9 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 40 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

13 цаг 2 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

14 цаг 1 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

14 цаг 33 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

14 цаг 54 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

18 цаг 28 мин