Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна

2023-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /05.11/ Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх талаар ярилцана.

Геологи, уул уурхайн салбарт манай улс өмнө нь чехийн талтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд түүнийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах баримт бичгийг айлчлалын үеэр байгуулна.

Сайд Б.Батцэцэг монгол иргэдтэй мөн уулзалт хийж, иргэдээс тавих хүсэлт, саналын талаар дэлгэрэнгүй ярилцана.

Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, Чех Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, тэтгэврийн асуудлаар санал солилцоно.

Бүгд Найрамдах Чех Улсад манай 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, оршин сууж байгаа нь Европтоо тэргүүлж буй үзүүлэлт юм.

Эх сурвалж:www.polit.mn 

amjilt husye
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18