"Маск тайлах" шийдвэр: Монголд, дэлхийд

2023-05-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Ковидын хязгаарлалтыг цуцалж байв. Тодруулбал, одоогоос жил гурван сарын өмнө гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан. Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд Улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг Та бид хамтдаа даван туулж байна. Цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэрхшээл, шинэ сорилтыг учрууллаа. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай, цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжлээ" гэж байв. Тэгж Монгол Улс "маскаа тайлсан" байдаг. Тэгвэл ДЭМБ энэ сарын 5-ны өдөр Ковидын хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргажээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус тус байгууллагын Онцгой байдлын хорооны зөвлөмжийг үндэслэж ийм шийд гаргасныг мэдэгджээ. Тэрбээр "Онц байдлын хорооны 15 дахь удаагийн хурлын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Хорооны гишүүд ковидын нас баралт буурч, ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явдал багасч, хүн амын дархлаа өндөр байгааг онцоллоо. Хорооны байр суурь сүүлийн хэдэн сарын хугацаанд өөрчлөгдөж байна. Тэд ковидын урт хугацааны менежментэд шилжих цаг болсныг зөвлөжээ. Тэгэхээр Хорооноос өгсөн зөвлөмжтэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл, ковид нь одоо олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламж  байхаа больсон гэдгийг тодорхойлж байна.  2023-2025 оны Ковидын стратегийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг харгалзан урт хугацааны менежментийн талаарх байнгын зөвлөмжийн талаар зөвлөгөө өгөх зорилгоор хяналтын хороог хуралдуулна. Энэ шилжилтийн үед оролцогч улсуудад гаргасан Түр зөвлөмжийн дагуу үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөж байна. Хорооны дарга, гишүүд, зөвлөхүүдэд сүүлийн гурван жилийн хугацаанд идэвхтэй оролцож, зөвлөгөө өгсөнд сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ.

Гэхдээ ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус "Долоо хоног бүр мэдээлдэг нас баралт, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо буурч байгаа хэдий ч ДЭМБ-д мэдээлэх тандалт мэдэгдэхүйц буурч, хүний ​​амь насыг аврах арга хэмжээний хүртээмж тэгш бус, цар тахлын ядаргаа нэмэгдсээр байгаад санаа зовниж байна" гэжээ.

Тэрчлэн ДЭМБ-ын ерөнхий захирлаас бүх оролцогч улсад хандаж долоон түр зөвлөмжийг гаргажээ.

1. Улс орнууд ДЭМБ-ын удирдамжтай уялдуулан амьсгалын замын эмгэг төрүүлэгч цар тахлын бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчилж, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн сэргээх ёстой.

2. Насан туршийн вакцинжуулалтын хөтөлбөрт ковидын вакциныг нэгтгэж, ДЭМБ-аас санал болгож буй вакцинуудаар тэргүүлэх ач холбогдол бүхий бүлгийн бүх хүмүүсийг ковидын вакцинд хамруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлж, вакциныг хүлээн авах, иргэдийн эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлыг идэвхтэй шийдвэрлэх хэрэгтэй.

3. Ковидын тандалтын мэдээллийн янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн нөхцөл байдлын талаар иж бүрэн ойлголттой болгож, нас баралт, өвчлөлийн мэдээлэл, түүнчлэн тандалтын хувилбарын мэдээллийг ДЭМБ-д тайлагнаж байх ёстой.

4. Урт хугацааны хүртээмж, хангамжийг хангахын тулд үндэсний зохицуулалтын хүрээнд зөвшөөрөгдсөн эмнэлгийн эсрэг арга хэмжээнд бэлтгэж, вакцин, оношилгоо, эмчилгээний урт хугацааны зөвшөөрөл, хэрэглээг дэмжих хэрэгтэй.

5.  Оролцогч улсууд хүчтэй, уян хатан, хүртээмжтэй эрсдэлтэй харилцаа холбоо, олон нийтийн оролцоо (RCCE) болон инфодемийн менежментийн стратеги, хөндлөнгийн оролцоог орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх ёстой.

6. Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн аялал жуулчлалтай холбоотой ковидын олон улсын эрүүл мэндийн арга хэмжээг үргэлжлүүлэн авч, олон улсын аялал жуулчлалын урьдчилсан нөхцөл болгон ковидын эсрэг вакцин хийлгэсэн нотлох баримт шаардахгүй.

7. Халдвар тархалтыг бууруулж, өргөн хүрээнд хэрэглэх боломжтой вакциныг сайжруулах судалгааг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй.

Ийм долоон зөвлөмжийг улс орнуудад өгчээ.

Мөн энэ үеэр ковидын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн хэд хэдэн арга хэмжээг онцолжээ. Тухайлбал, вакциныг хурдтай хийсэн "Топ 5" улсын нэг нь Монгол болсныг дурдсан байна. Мөн олон улсын дунджаар тохиолдолд эзлэх нас баралт 1.0 хувьтай байсан бол манайх 0.2 байжээ. Энэ мэтчилэнгээр ДЭМБ ч, манай улс ч ковидтой холбоотой бүх "тоо"-г нэгтгэж тайлагнасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 91 (7076)

 

Ковидын хүнд үеийн Монгол Улс маш амжилттай давж гарсан шөө. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага азийн бүсээс манайхыг жишээ татаж тайландаа оруулсан нь хөндлөнгийн мааш том дүгнэлт л дээ. Өвчний тархалтыг зогсоох тактик, вакцинжуулалт, нас баралтын тоо бага гээд олон үзүүлэлтээр сайн үнэлэгдсэн байдаг.
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

9 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 44 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

9 цаг 46 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 41 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

13 цаг 3 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

14 цаг 1 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

14 цаг 34 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

14 цаг 55 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

18 цаг 29 мин