Ш.Раднаасэд: Ард түмэн хүнсний шохой идэж байна

2023-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Ард түмэн хүнсний шохой идэж байгаа. Эмийн чанар ямар байгаа нь ойлгомжтой. Зармыг нь сар ууж байж зүгээр болж байхад зарим нь долоо хоногт эдгээж байна. Яагаад хүмүүс гаднаас хүүхдийн эмийг очиж аваад байгаа вэ гэдэг нь чанарын асуудал юм. Элэгний өвчлөлтэй хүмүүс бүгд урсофальк гэдэг эмийг ууж байгаа. Энэ эм Герман, Солонгост зардгаас дөрөв дахин хямдхан. Эмч нар болж өгвөл эмээ гаднаас аваад уугаарай гэж хэлж байгаа. Эмийн тухайд хэмнэлттэй байна гэдэг зүйлийг ярих боломжгүй. Манай улсын эмийн стандарт худлаа. Сингапур, Япон, АНУ-ын эмийн стандартыг шууд аваад хэрэгжүүлж буй улсууд байна" хэмээв. 

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул "Бид судалгаа хийж үзэхэд Монгол Улсын нийт зах зээл 650 тэрбум төгрөг байна. Улсын төсвөөс 220 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлдэг. Түүний 50 орчим тэрбум төгрөгийг зөвхөн эмд өгч байна. Үнэ болон чанарыг нь харьцуулж үздэг болно. Үүнтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн үнэлгээний шинэ шалгуурыг оруулж ирсэн. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгсэл авахдаа чанар болон үнэлгээний шалгуураар авдаг хуулийн зохицуулалттай. Таван шалгуур үзүүлэлтийг авч үздэг. Үнэ нь бага байх юм бол 70 оноо авч, үлдсэн 30 оноог нь чанарын шалгуурыг үнэлж өгдөг.

Монгол Улсад худалдаалагдаж буй эмийн ерөнхий чанарыг дээшлүүлэхэд арга хэмжээ авах хэрэгтэй. Чанаргүй дотроос үнэтэй эм авчих вий гэдэг болгоомжлол бий. Эрүүл мэндийн яам гадаадын стандартын шаардлага хангасан эм үйлдвэрлэгч болон олон улсын байгууллагаас эмийг нэгдсэн журмаар авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн" гэдгийг хэллээ. 

Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Гадаадын 138 оронд эм худалдан авч нийлүүлдэг систем байдаг. Тухайн системийг ашиглах талаар хуулийн төсөлд оруулсан. Шууд тухайн худалдан авах систем рүү орох боломж нээгдэж байгаа юм. Тийм учраас чанар болон үнийн хосолмол шалгуурыг харгалзаж үзнэ" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

ЗОЧИН
РАДНААСЭД ГИШҮҮН МАШ ЗӨВ ЮМ ХӨНДЛӨӨ ҮНЭХЭЭР УУГААД УУГААД ӨВЧИН ИЛЭЭРШИНЭ ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ ЁСТОЙ Л ХҮНСНИЙ ШОХОЙ ИДЭЖ БАЙГАА НЬ ҮНЭНШҮҮ
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18