Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл: Д.Тогтохсүрэн VS Х.Ганхуяг

2023-05-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Парламент Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Хуулийн хэлэлцүүлэг эхнээсээ маргаан дагуулаад байна.  Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн  Х.Ганхуяг ажиллаж байна.   Тэгвэл МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн түүнийг хулгайн  хуулийн төсөл оруулж ирсэн хэмээн шүүмжлэв.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчиж байгаа юм. Гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй. Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайд аа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Тусгай зөвшөөрлийг нь байхгүй болгосон асуудал бий. Тэгэхээр бүртгэлийн асуудал сөхөгдөнө. Тур, операторыг нь хэн бүртгэх вэ.  НӨАТ-ын буцаалтын асуудал орж ирж байгаа. Хэн бүртгэх вэ.  Энэ салбарт 300 гаруй ТББ байна. Дунд нь зохион байгуулалт хийх хэрэгтэй. Бүх юмыг төр хийнэ гэж болохгүй. Энэ яам аялал жуулчлалын агентлаг байхгүй. Ганцхан газартай. Аялал жуулчлалын бодлогыг хэн хэрэгжүүлэх вэ. Хувийн хэвшил нь ТББ байгуулаад хамтрая гэхээр энэ хуулиар болохгүй гэж болохгүй. Гаргалгаагаа олохоор ингэж болохгүй. 300 гаруй ТББ чинь хоорондоо зохицож чадахгүй байна. Засгийн газар аялал жуулчлалын чиглэлээр хувийн хэвшилтэй уулзъя гэхээр хэдэн ТББ л ирдэг. Тэд нар нь бараг үйл ажиллагаа явуулдаг ч юм уу. Яг компаниудын төлөөлөл байдаггүй. Гарааг нь бүрдүүлж өгөхгүй бол хууль хэрэгжих эсэх нь асуудал болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 86 (7071)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 23 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 23 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 23 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

19 цаг 7 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

20 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 48 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

23 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 цаг 39 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин