Орон нутгийн нислэгийг НӨАТ-аас чөлөөлнө

2023-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдааны баасан гарагийн хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "УИХ 2023 оны төсвийг батлахдаа төсөв хэрэгжүүлэх тухай тогтоол баталсан. Энэ тогтоолд орон нутагт байнга оршин сууж байгаа иргэдийн нислэгийн тийзний үнийг бууруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу надад Засгийн газраас үүрэг өгсөн. Орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлж, тийзний үнийг бууруулахаар авиа компаниудтай уулзалт хийхээр "Орон нутгийн нислэгийг НӨАТ-гүй болгож өгөөч" гэсэн хүсэлт тавьж байгаа. Гадаад нислэг, төмөр зам, авто замын тээвэр НӨАТ-гүй байгаа. Тиймээс орон нутгийн нислэгийг бусадтай нь адилхан НӨАТ-гүй болгох шаардлагатай.

Мөн олон улс, орон нутгийн нисэх буудлын үйлчилгээний хураамжийг багасгаж, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай байгаа. Бас нэг асуудал бол нисэх онгоцны түрээсийн үйлчилгээ. МИАТ компани л өөрийн өмчийн хэдэн онгоцтой. Бусад компани нь бүгд гаднаас онгоц түрээсэлж байгаа. Имй байхад нь нэмээд НӨАТ аваад байгаа нь тийзний үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18