СХД-ийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг “22” авто худалдааны цогцолборт нээлээ

2023-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад байгуулж байгаа. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг “22” авто худалдааны цогцолборт нээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцлоо.  Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг зөвхөн хотын төвд бус нийслэлийн алслагдсан хороодод хүртээмжтэйгээр байгуулах бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээх аж.

Төрийн цахим үйлчилгээний “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой. Энэ ондоо багтаан 55 байгууллагын 790 орчим үйлчилгээ болгож нэмэгдүүлэх юм байна.

Нэг цонхоор операторын горимоор үйлчилгээ үзүүлэх “ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд 4, 5 дугаар сард зэрэг нээнэ. “ХурДан” цэгүүдийг байгуулж, төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүргийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 29 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 29 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 29 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

19 цаг 12 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 цаг 35 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

20 цаг 44 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 53 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

23 цаг 41 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 цаг 45 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин