Б.Жавхлан: "Гэрэгэ" бондын 368.7 сая долларыг төлөхөд бэлэн боллоо

2023-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ирэх тавдугаар сарын 1-нд төлж дуусах ёстой "Гэрэгэ" бондын 368.7 сая ам.долларыг төлөхөөр бэлтгэл ажлаа хангасан гэдгийг Засгийн газарт танилцууллаа. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн "Сенчири-2" төслийн хүрээнд бий болж чадлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг тэрбум 650 сая ам.долларын өрийг барагдууллаа. Одоо ирэх есдүгээр сард төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая ам.долларын төлөлтийг хийхээр ажиллаж байна. Есдүгээр сар хүртэл Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг цуглуулах замаар "Евро" бондын өрийг төлнө. Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлөхөөс өөр үггүй тул энэ оны төсөвт Засгийн газрын баталгааг нөөцөлсөн. Гэхдээ аль болох энэ баталгаа руугаа орохгүйг хичээнэ.

Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн хуралд оролцсон. Энэ үеэр нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт орсон тухай мэдээлэл өгсөн. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна. Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ОУВС-ийн хөтөлбөрт 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч шийдвэртэй арга хэмжээний хүрээнд хөтөлбөрт ороогүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 34 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 34 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 34 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

19 цаг 17 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 цаг 40 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

20 цаг 49 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 58 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

23 цаг 46 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 цаг 50 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин