Анджей Дуда: Ховор элемент, онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтран ажиллах сонирхолтой байна

2023-04-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Манай улсад төрийн айлчлал хийж буй Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсын ерөнхийлөгчийн хамтаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Ноёд хатагтай нар аа, энэхүү айлчлал нь маш өндөр ач холбогдолтой. Манай улсын парламентын дээд орлогч дарга, Засгийн газрын зарим гишүүн ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Хөрөнгө оруулалтын агентлагийн дэд орлогч дарга хүрэлцэн ирлээ. Өнөөдөр бид дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан. Ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа манай сонирхлыг татаж буй салбаруудад хамтран ажиллана. Тэр дундаа уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна. Гарын үсэг зурсан гэрээнүүд нь хоёр улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх төсөл юм. Өнөөдөр бизнес форум болж байгаа бөгөөд түүнд зэс олборлох компанийн төлөөлөл ирсэн. Тэд зэс хайлуулах үйлдвэртэй учир энэ чиглэлээр монголчуудтай хамтран ажиллах боломжтой гэж найдаж байна.

Мөн бид улс төрийн харилцааны талаар, өнөөгийн хүнд нөхцөл байдлын талаар санал солилцсон. КОВИД-19 цар тахал болон Оросын Украинд үйлдсэн түрэмгийллийн талаар санал солилцлоо. Монголын геополитикийн нөхцөл байдлыг бид сайн ойлгож байна. Манай Польш орон ч бас өөрийн гэсэн геополитикийн бодлоготой. Бид Монголын статусыг сайн ойлгож байгаагаа дахин нотолмоор байна.Монголоос Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байгаа. Манай улс Украинаас дүрвэгчид хүлээн авсан. Ноён ерөнхийлөгч өө, танай зүгээс ч мөн дэмжлэг үзүүлснийг сонсоход таатай байна. Украины ард түмэнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид дахин дахин талархлаа илэрхийлмээр байна.Ноён ерөнхийлөгч өөрийн оронд хэрэгжүүлж буй янз бүрийн хөдөлгөөний хүрээнд хөдөөгийн хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын хөдөлгөөнийг эхлүүлжээ. Манай хоёр орон боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран ажилласан туршлагатай. Монголоос олон оюутан очиж, мэргэжил эзэмших боломжтой болж байгаа. Манай Польшийн сургуулиудад суралцан төгсвөл хамгийн сайн эмч, Элчин сайд болно гэж хэлж болно. Тэд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулах юм. Өнөөдөр бид нар Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээх байгаад баяртай байна. Манай улсын ЭСЯ бүрэн эрхтэй болж, Консулын үйлчилгээ бас явуулах болно. Манай улсын ЭСЯ-ыг 2021 онд сэргээснийг сонсоод баяртайгаар хүлээн авсан.

Монгол орон бол сайхан үзэсгэлэнтэй орон. Мөн ашигт малтмалаар баян орон. Иймд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааны боломж их бий. Манай зүгээс ховор элементийн болон онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмалыг олборлох, хайгуул хийх, судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байна. Энэ тухайгаа ноён ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцсэн.

Их сургуулиудын хамтын ажиллагаа, ялангуяа байгаль орчин, ойжуулалт, цөлжилтийн талаар хамтран ажиллаж, монгол оюутнуудыг сургахад бэлэн байна. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрийг оруулахдаа таатай байх болно.Бизнес форум зохион байгуулагдаж буй бөгөөд ихээхэн үр дүн гарна гэж найдаж байна.Ноён ерөнхийлөгчийг би Польш улсад урьсан. Варшаваас манай сайхан үзэсгэлэнтэй газруудыг үзнэ гэж найдаж байна. Намайг халуун дулаан, чин сэтгэлээр хүлээн авсанд дахин баярлалаа, ноён ерөнхийлөгч өө" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 19 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 19 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 19 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

19 цаг 3 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

20 цаг 34 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

20 цаг 44 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

23 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

23 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин