Байрны түрээсээрээ хамгийн их ашиг олдог газруудыг зарлав

2023-04-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /04.24/ мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Хувийн байгууллагуудаас төрийн өмчийн байруудад төлбөр төлж, гэрээ байгуулаад түрээсэлдэг. Бид энэ мэдээллийг ил болгож байна. Ингэхдээ түрээслэгч байгууллагуудаар нь хайлт хийж, ямар байгууллагууд хэр хэмжээний талбай түрээсэлдэг талаарх мэдээлэл харагдана. Түрээсийн үнийг ч ил тод харуулсан байгаа. Нийт түрээсийн орлого хэд вэ гэдгийг харах боломжтой. Төр гэдэг айл олон мянган гэрчилгээтэй, олон байртай байлаа гээд бүх талбайгаа дүүргэх албагүй. Үл хөдлөх хөрөнгөө үр ашигтай болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талбар байлгах ёстой. Тийм учраас та бүхэн түрээсийн үнэ, байгууллагын талаар мэдээллийг харах боломжтой.

Хоёрдугаар,  төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээг олон нийтэд ил тод болгож байна. Бид өмнө нь зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байсан. Энэ удаа холбогдох аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг авч, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн мэдээллийг ил болгож байна. Жишээлбэл, та бүхний анхаарлыг татаж байсан "МИАТ", "Хөгжлийн банк", "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниуд зэрэг нөлөө бүхий компаниудын мэдээллийг ил тод болгосон" гэв.

Байрны түрээсээрээ хамгийн их ашиг олдог газрууд

Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага юм. Хувийн хэвшлээс “Мед портал”, Голомт банк, “Монгол Хьюандай автомотив” компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар нь иргэдэд үйлчилж байна.Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтэй талбайг  ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой.  ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 49 дүгээр тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

4 цаг 56 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

4 цаг 56 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

4 цаг 56 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

19 цаг 39 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

21 цаг 2 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

21 цаг 11 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

21 цаг 20 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Өчигдөр 09 цаг 26 мин