“Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ

2023-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /04.21/ боллоо. Хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн хоёр компанийн хувьцаа зэмшигчдийн  бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, таван компанийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, нэг компанид гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор, мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Түүнчлэн даатгалын хоёр компанид актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа болон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор шийдвэрлэсэн бол нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхийн зэрэгцээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталллаа.  

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын зөвлөмж, шаардлагыг хангах, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх, салбарын нэгдсэн, үр дүнтэй зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжийг бий болгох зорилгоор хуралдаанаар мөн “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодруулбал, мэдээлэх үүрэгтэй этгээдийн комплаенсын ажилтан, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах тохиромжтой этгээдийн шалгуурыг тодорхойлох, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад тавигдаж буй мэдлэг боловсролын шалгуурыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан "Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс"-тэй уялдуулан тогтоох зэргээр салбарын нөхцөл байдал, чиг хандлагад нийцсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 32 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 32 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 32 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин