Ж.Сүхбаатар: Түгжрэлийн гол шалтгаан нь нийтийн тээвэр юм

2023-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-д мэдээлэл танилцуулав.  Тэрбээр  "Миний албан тушаал холбогч буюу зохицуулагч сайд юм. Түгжрэлийн асуудал бол үр дагавар. Ямар ч сайн хөгжсөн орон ч ажилдаа очих, ирэх цагаараа түгжирч байгаа. Харин манай улсын хувьд нийтийн тээврийн автобусны дийлэнх нь ашиглалтаас гарсан. Хот өөрөө алдагдалд орсон байгаа юм. 

Парк шинэчлэлт хаа хаанаа хийж чадахгүй байна. Иргэд ая тухыг нь голдог. Сайн чанарын автобус оруулаад ирвэл иргэд сууя гэж байна. Нийтийн тээвэр бол суурь асуудал юм. Багц чиглэлээр ажиллаж байж түгжрэл буурна. Хариуцлагагүй, сэтгэлгээний хөшүүн байдал түгжрэлийг бий болгож байгаа. 

Миний хийж байгаа ажлын 80 хувь нь огт харагдахгүй ажлууд бий. Замын цагдаа, нийтийн тээврийн газрын даргыг би удирддаг хүн биш шүү дээ. Гэсэн ч байнга л харилцдаг. Сүүлийн хагас жилийн хугацаанд ахиц гарч байгаа гэж бодож байна. Энэ чиглэлд урьд нь ямар ч арга хэмжээ авч байгаагүй юм билээ. 

Ардчилсан Намын, МАН-ын түгжрэл гэж байхгүй. Замаа тооцохгүй байж барилга бариад байна. Түгжрэл бууруулсангүй гээд хүн руу уурлаад байвал хэцүү. Өөр өөрийн чиглэл дээрээ анхаарах хэрэгтэй. Нийтийн тээврийн салбарын бодлогыг гаргах шаардлагатай байна.

Татварын бодлого дээр асуудлыг зоригтой оруулж ирнэ. Олон улсад эсэргүүцэж байсан. Иргэд дургүйцэх байх. Түгжрэл бол хэдэн хүний ажил биш. Бидний хөдөлгөөн, хэв маягтай холбоотой асуудал" гэдгийг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
ЗАМЫН ЦАГДАА НАР БОЛОН ГЭРЛЭН ТОХИО ЁСТОЙ ЖИНХЭНЭ ТҮГЖРЭЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА.ДЭЭР НЬ ХӨДӨӨНИЙХӨН БАРАГ 80 МЯНГАН ХӨДӨӨНИЙХӨН ХОТОД ОРЖ ИРЖ НАМАР ӨВӨЛ ХАВРЫН 3 УЛИРАЛД 9 САР ХОТЫГ БУЗРАЛЖ БАЙНА. ЭДГЭЭР НӨХДҮҮДИЙН 40 МЯНГА НЬ МАШИНТАЙ , ЯНДАНТАЙ ГЭЭД БОДДОО СҮХБААТАР САЙД АА ЯМАР ЗУРАГ НҮДЭНД ЧИНЬ ХАРАГДӨЖ БАЙНА ЗҮГЭЭР Л МАНАНД ТӨӨРСӨН МЭТ БАЙГАА БИЗДЭЭ.
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18