Судалгаа: Авлигын эсрэг тэмцлийг иргэд хамгийн их дэмжжээ

2023-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн одоогийн байдалд олон нийт ямар үнэлэлт дүгнэлт өгсөн талаарх ээлжит судалгаагаа танилцуулжээ. Судалгаанд Улаанбаатар хот болон  Булган, Завхан, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн  1000 иргэдийг хамруулжээ. Судалгааг CAPI аргачлалаар, 2023 оны дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явуулсан юм.   Судалгаанаас анхаарал татсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.

 

Ардчиллыг хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн

 

Өнгөрсөн хугацаанд олон хүмүүсийн хувьд ажилгүйдэл тулгамдсан  асуудал болж байсан. Зарим хүн энэ бол түр зуурын үзэгдэл болон  эдийн засгийн хөгжил энэ асуудлыг өөрөө шийднэ гэж үздэг. Зарим нь ажилгүйдлийг багасгахын тулд төрийн оролцоо болон тодорхой арга хэмжээнүүд зайлшгүй байх ёстой гэж үзэж байв.  Тэгвэл энэ удаагийн судалгаагаар ардчиллыг хамгийн тулгамдсан асуудал гэж үзжээ. Зарим хүн монгол хэт ардчилалтай болоод, энэ байдлыг засахын тулд дарангуйлал хэрэгтэй гэж үзэж байна. Зарим нь монголд жинхэнэ  ардчиллын үнэт зүйлс хөгжөөгүй, дарангуйллын нэг төрөл байна гэж үздэг. Таны бодлоор дараах ангиллын хувьд Монгол хаана нь багтаж байна вэ” гэхэд иргэдийн олонх буюу 41 хувьд нь дарангуйлал уруу шилжиж байна гэжээ.

 

Авлигын эсрэг тэмцлийг хамгийн их дэмжжээ

 

Олон нийтээс “Аливаа асуудлыг шийдэхэд төрийн буюу иргэний байгууллагуудаас аль нь тэргүүлж явах ёстой вэ” гэж асуухад иргэдийн 31 хувь нь Засгийн газар гэж хариулсан байна.  Харин одоогийн “Засгийн газрын үйл ажиллагаанаас хамгийн  том амжилт нь юу вэ” гэхэд иргэдийн олонх нь авлигын эсрэг тэмцэл гэж хариулжээ.  Дараагийн дугаарт, уул уурхай, эрүүл мэнд, боловсролын асуудлыг хөндсөн байна.

 

Авлига арилахгүй бол...

 

“Нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь шударга бус нь давамгайлж байна гэжээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гэдэгт ч иргэдийн олонх авлигын асуудлыг нэрлэсэн байна.  Мөн авлига арилахгүй бол ирээдүйдээ итгэх итгэлгүй байна гэж иргэдийн олонх үзжээ.

 

Намуудын нэр хүнд унажээ

 

Улс төрийн намуудын нэр хүнд ч нэр нь бохирдсон хүмүүсээсээ салахгүй бол улам унаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.  “Намуудын хэрэг огт байхгүй” гэж иргэдийн 46 хувь нь хариулжээ.  “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна  уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэж асуухад иргэдийн 87 хувь чадахгүй байна гэжээ. Аль нэг намыг онцлооч гэхэд 78 хувь нь онцолдог нам байхгүй гэжээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рейтингийг тэргүүлэв

 

Судалгаанаас улстөрчдийн рейтинг ихээхэн сонирхол татдаг. Энэ удаад топ 10 улстөрчийн жагсаалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удаалжээ. Тэдний араас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Х.Баттулга,  УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Учрал нар эхний 10-т жагсчээ. Улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд тэргүүлсэн нь авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн ажлуудтай нь холбоотой гэдэг ойлгомжтой. “Харин улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн  амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ” гэхэд 14.2 хувь нь У.Хүрэлсүх, 14.2 хувь нь мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг онцолсон байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 43 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 43 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 43 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 26 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин