Э.Батшугар: 1072 хувьцааг амилуулмаар байна

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар 1072 хувьцааг амилуулах асуудлыг хөндсөн юм. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын жишгээр мэргэжлийн, зөв менежмент хийж, ард түмэнд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.

Тухайлбал “ Иргэдийн авсан 1072 хувьцаа өнөөдрин байдлаар үхмэл байна. Үүнийг амилуулах хэрэгтэй.  Эхний ээлжинд өөр ангиллын хувьцаа болгоод, татварын дараах ашгийн тодорхой хувийг ногдол ашиг болгож олгодог болгомоор байна. Үүнийг  олон улсын хөрөнгийн зах зээлийн хэллэгээр “A-Share”, “B-Share” гэж нэрлэдэг. Энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Мөн “2022 онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортод гаргасан. Тавантолгой ойролцоогоор 6 тэрбум тонн нөөцтэй гэж ярьдаг. Тэгэхээр 50 хувийг нь олборлоход бидэнд 100 жил хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс наана ойрын ирээдүйд нүүрс хэрэгцээнээс гарна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр ирээдүйгээс олох орлогыг одоо авчрах хамгийн зөв арга бол гадаадын бирж дээр IPO хийх. Янз бүрийн аргачлал байдаг. Намайг 2011 онд “JP Morgan”-д ажиллаж байхад бид Тавантолгойг 6-9 тэрбум доллараар үнэлж байсан. Үүний 25 хувийг бирж дээр зарахаар тооцвол 1.5-2 тэрбум ам.доллар босгох боломжтой байна. Энэ мөнгөөр Тавантолгойн цахилгаан станц, Нүүрс угаах үйлдвэр гэх мэт томоохон төслүүдээ санхүүжүүлж болно” гэлээ.

Зөв шүү. Украины хямрал дуусахаад 20 жил болоход л нүүрс хэрэгцээнээс гарна. ЕХолбоо сэргээгдэх эрчим хүчний бодлого хэрэгжүүлж байтал хямрал эхэлсэн. Одоо л ахиухан зарж авах хэрэгтэй. Харин цахилгаан станц энэ тэрээ ЗГ-ийн 85% аар барих нь зөв.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

9 цаг 7 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

9 цаг 7 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

9 цаг 7 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 51 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин