"Улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй"

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Парламент Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Ерөнхийлөгч тус хуулийг санаачлан боловсруулж, парламентад өргөн мэдүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:  - Улс төрийн намын үйл ажиллагаа ил тод биш байна. Ил байхыг Шилэн дансны хуульд заасан байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар 5000 гаруй мэдээлэл хариуцагч дотор улс төрийн нам ордог. Улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд 68 мэдээллийг илгээхгүй байна. “0” үнэлгээтэй байна. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:  -Санхүүгийн холбогдолтой мэдээллийг нээлтэй болгох олон заалт орсон. Улс төрийн намууд шилэн дансны хуулийн хүрээнд санхүүгийн тайлан тооцоог гаргадаг байх, намууд үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит оруулдаг байх, сонгуулийн төв байгууллагад намын орлого, зарлага, хөрөнгийн байдлын талаарх мэдээллийг хүргэж нэгтгээд, СЕХ УИХ-д мэдээлдэг байх, намууд үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулдаг байх зэрэг заалт орсон. Дээрх заалтыг зөрчвөл "идэвхгүй" хэлбэр рүү шилжүүлэх, цаашилбал татан буулгах хүртэлх арга хэмжээг авах зохицуулалтыг оруулж өгсөн. Өнөөдрийн байдлаар намууд хаалттай байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Уг хуулийн дэвшил нь намуудын ил тод байдал гэж ойлголоо. Улс төрийн намтай холбоотой 68 мэдээллийг машинд унших байдлаар гэж тодорхой зааж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

–ҮХНӨ-өөр 2019 онд улс төрийн намыг хариуцлагатай болгох, нээлттэй болгох чиглэлд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг Улс төрийн намын хуульд тусгахаар Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл санаачилж УИХ-д оруулж ирж байна. Хуулийн төслийг дэмжиж байна. Намууд, иргэдээс хэрхэн санал авч тусгасан бэ. Намууд хурлаа хийдэггүй, төлөөллийн гүйцэтгэх байгууллагаа сонгодоггүй. Дотоод ардчиллыг сайжруулах чиглэлээр ямар өөрчлөлт тусгагдав. Улс төрийн нам үүсгэн байгуулах 801 гэх тоо бага байна. Анхан дунд шатны зохицуулалтыг оруулж ирээгүй байна. Дүрмээрээ зохицуулах уу, яаж авч үзсэн бэ. Уг хуулийн хэрэгжилт хэзээнээс хэрэгжих вэ?

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

-Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн жилүүдэд парламентад орж ирсэн ч дэмжлэг аваагүй. 1990 онд Улс төрийн намын хуультай болсон. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг байх үед хуулийн төсөл орж ирсэн ч босго даваагүй. Дараа нь Ц.Баярцогт сайд ажлын хэсэг ахлаад хуулийн төсөл боловсруулсан байдаг. С.Бямбацогт гишүүн мөн ахалж хуулийн төсөл боловсруулсан. Иймээс 18 жилийн дараа орж ирж буй хууль учраас олон талын санал авч тусгасан. НҮБ, Хүний эрхийн фактаас санал зөвлөмж авч ажилласан. Хурлаа хийдэггүй олон нам бий. Өнөөдрийн хугацаанд хуулийн дагуу хурлаа хийж байсан нэг нам нь бий. Бусад улс төрийн хүчнүүд 8-10 жилээр хурлаа хийдэггүй явж иржээ. Хэрвээ цаг хугацаандаа хийхгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлж, цаашилбал татан буулгана. 2019 онд ҮХНӨ-өөр улс төрийн намын гишүүнчлэлтэй холбоотой тодорхой заалт оруулсан. Тэр заалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Уг заалттай холбоотойгоор гишүүдийн тооны асуудал яригдаж байгаа. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэгээс доошгүй хувийн иргэд эвлэлдэн нэгдэж байгуулах заалт хэрэгжих юм. Тиймээс одоо байгаа 801-ээр авсан. Намуудыг байгуулагдсаны дараах хариуцлагажуулах заалт түлхүү орсон. Хууль гарсны дараа олон намууд цөөрөх юм билээ.

Хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр өргөн барьсан.

Дагаж мөрдөх журмын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр хууль гарсны дараа УДШ-д бүртгэлтэй байгаа намууд баталсан хуульд нийцүүлэн өөрсдийнхөө дүрэм, хөтөлбөрийг нийцүүлэх хугацааг өгсөн. Намын анхан, дунд шатны байгууллагыг намын дүрмээр зохицуулахаар зааж өгсөн. 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 39 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 39 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 39 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 39 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 39 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

13 цаг 50 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

13 цаг 51 мин