Я.Содбаатар: Нам бол ТББ биш олон нийтийн байгууллага гэдгийг хуульчилсан

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Парламент Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Ерөнхийлөгч тус хуулийг санаачлан боловсруулж, парламентад өргөн мэдүүлсэн билээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Ерөнхийлөгч уг хуулийг олон талаас нь үзэж, зөв зүйтэй саналыг оруулсан. Зарчмын хувьд дэмжиж байгаа ч 1990 онд “нам төрийн дээр гарсан байна” гэж бид ардчилсан хувьсгал хийж, олон намын тогтолцоог сонгож, 30 жилийн сорилтыг туулсан. Бидэнд алдаа оноо бий. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх тухайд дэмжлэг үзүүлэх заалт орсон байна. Улс төрийн намыг ТББ эсвэл,  төрийн бүтцийн байгууллага гэж ойлгож байгаа юу? 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: -Хуулийн төсөл боловсруулахдаа улс төрийн намыг Үндсэн хуульд заасны дагуу авч үзэж байгаа. Үндсэн хуульд нам олон нийтийн байгууллага гэж тусад нь салгадаг. Ингэснээр ТББ-аас салгаж үзсэн. Нам гээд таслал, олон нийтийн байгууллага гэж оруулж ирсэн. Намыг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд авч үзэж, төсөлд тусгасан. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олон заалт орсон. 2019 онд ҮХНӨ-д оруулахдаа Үндсэн хуулийн хүрээнд намын дотоод зохион байгуулалт ардчилсан ёсонд нийцсэн байх, хөрөнгө орлого, зарцуулалт нийтэд ил тод байх, төрөөс санхүүжилт үзүүлэхийг хуульчлахаар зааж өгсөн.Аливаа улс төрийн нам удирдах дээд байгууллагатай, төлөөлөх төв байгууллагатай, гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байхыг хуульчилж өгч байна. Энэ байгууллагын хурлаа хийх хугацааг нарийн хуульчилсан.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

9 цаг 6 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

9 цаг 6 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

9 цаг 6 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин