Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллав

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ховд аймагт ажиллажээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.

Дараа нь аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.

Тус аймаг “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн гурван зүйлд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд цаашид Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлэх, нисэх онгоцны буудлыг өргөтгөх, ундны усны асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилт тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байгаад нь талархал илэрхийлэв.

 

Цаашид төрийн албан хаагчид гагцхүү хууль дээдлэх, улс төр, хувийн ашиг сонирхлоос ангид, ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар үнэн бодит мэдээллийг тухай бүр нь өгч байхын чухлыг тэмдэглэв.

Төрийн албан хаагчид мэргэжил, ур чадвараа байнга хөгжүүлэн, бүтээмжээ сайжруулахын зэрэгцээ нийгмийг чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө  дор бүрнээ хичээж байхыг захив.

Төрийн тэргүүний хувьд орон нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн халамж, баталгааг нь хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллана гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллаад байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18