Э.Бат-Үүл төрөөс 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэв

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин задалж байгааг өчигдөр Засгийн газар, хууль хяналтынхан мэдэгдэв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна.  Мөн энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан.  Хэрэг хуучирдаггүй. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ.  Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан” гэж мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан С. Зоригийг хөнөөсөн хэрэгт олон жил нэр холбогдож яваа Э. Бат-Үүл төрөөс 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэжээ. Тэрбээр “Намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс,өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

9 цаг 2 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

9 цаг 2 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

9 цаг 2 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 45 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин