Улс төрийн намд 27 сая төгрөгөөс илүү хандив өгвөл улсын орлого болгоно

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Тус хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан парламентад өргөн мэдүүлсэн билээ.  Өчигдрийн байнгын хорооны хуралд ЕТГ-ын дарга Я.Содбаатар оролцож, хуулийн төсөлд тусгасан онцлох заалтуудыг танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: -18 жилийн дараа оруулж ирж байгаа хууль. Намыг бүртгэх асуудлыг сонгуулийн төв байгууллага хянаад, Улсын дээд шүүх рүү шилжүүлж байгаа. Шүүх хэзээ яаж шийдвэр гаргахыг тодорхой болгосон. Намыг бүртгэх шийдвэрийг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор сонгуулийн төв байгууллага гэрчилгээ олгох талаар хуулийн төсөлд оруулсан. Намуудад олгох санхүүжилтийн тухайд "Сонгуулийн дараа авсан суудалд нь намуудад дэмжлэг үзүүлдэг. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөс улс төрийн намуудад 21 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна.  Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр сонгогчдынх нь саналтай уялдуулж, улс төрийн намуудад төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Сонгогчдоос дэмжлэг авахгүй тухайн улс төрийн намд дэмжлэг үзүүлэхгүй.

УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь: Улс төрийн намын ажилтны цалингийн хэмжээ, улс төрийн намын хөрөнгийн хэмжээг зааж өгсөн үү.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Улс төрийн намд бүртгэлтэй хөрөнгө бага болсон. Зарим нь төрийн бус байгууллагад шилжүүлээд, зарим нь аж ахуй нэгж рүү шилжүүлсэн байдаг. Эрх зүйн талаасаа маргаантай асуудал үүсэхээр болсон юм билээ. Тийм учраас өөрийн хөрөнгөөр оруулж ирж байгаа зүйл дээр төрийн санхүүжилтийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг хязгаар тавьж өгсөн.  Сонгуульт гишүүний татварын дээд хэмжээг жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэдэг хязгаарлалт тавьж өгсөн. Улс төрд мөнгөтэй хүн ордог тогтолцоог халж, чадалтай боловсролтой хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлалт хийсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Намын дотоод асуудлыг өмнөх хуулиар их зохицуулсан юм билээ. Энэ хуульд тэр алдаанаасаа сураад орхио юу гэж ойлгогдсон. Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль гэж тусдаа хувилбар оруулж ирэх бололцоотой юу. Хуульд улс төрийн намд ямар нөхцөлтэйгээр хамгийн дээд хандив өгч болох юм бэ гэдгийг ойлгомжтой болгомоор байна. Сонгуулиар ингэж өгнө, бусад үед ингэж өгнө гэдгийг ойлгомжтой болгох.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Улс төрийн намын санхүүжилтийг сонгуулийн үеийн санхүүжилт, сонгуулийн үеийн бус санхүүжилт гэж хоёр хуваадаг. Гэхдээ энэ удаад бид нэгтгээд нэг хуульд оруулаад ирсэн. Хандивыг нэлээн тодорхой болгож өгсөн. Улс төрийн намд хуулийн этгээд жилдээ 27 сая төгрөг, хувь хүн зургаан сая гаруй төгрөг хандивлах боломжтой байхаар зааж өгсөн. Үүнээс илүү хандив өгөх нь хориотой. Илүү өгвөл улсын орлого болгоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7064)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

9 цаг 2 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

9 цаг 2 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

9 цаг 2 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 46 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин