С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин задаллаа

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан.  Үүнээс хойш хэргийн учиг тайлагдалгүй 25  жил  өнгөрчээ.  Хамгийн сүүлд 2016 онд С.Зоригийн хэрэг илэрсэн тухай хуулийн байгууллагынхан ээлжит мэдэгдлээ хийж байв.  Улмаар 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, аллага үйлдсэн хэмээн үзэж Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг.  Мөн  удахгүй Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдэж байв. Гэвч энэ хэрэг дахин задарлаа.  Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан бол хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр нь мөн гарч байгаа юм байна. 

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өчигдөр гурван ч газраас тайлбар мэдээлэл өгөв.  Нийслэлийн прокурорын газраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн бол  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хэрэг хуучирдаггүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулна”  гэв.  Мөн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж мэдээлэл хийж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт төр нөхөн олговор олгох ёстой гэв.  Ийнхүү С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин “задаллаа”.  Нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэх нь анхаарал татаж байна.  Өчигдөр мэдээлэл хийсэн талуудын байр суурийг хүргэе.

 

11.00 цагт: Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг дөрвөн удаа буцаасан

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа:

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг мөрдөх байгууллагаас таван удаа ирүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд дөрвөн удаа буцаасан. Харин тав дахь удаагийн хүсэлт гуравдугаар сарын 15-нд ирсэн бөгөөд хэлэлцэж үзснээр, цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар дээд шатны прокурор шийдвэрийг хянах ёстой, хянах ажиллагаа явагдаж байна. Дараа нь хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна. Иймд тогтоол хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй.

 

13.00 цагт: Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг хэргийг дахин мөрдөнө

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна.  Мөн энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан.  Хэрэг хуучирдаггүй. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ.  Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан.          

 

14.00 цагт: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шоронд үхэх байсан

 

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж "Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шоронд үхэх байсан. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Дарангуйлал тогтчихсон байсан. Дарангуйллыг нураах гэж байдгаараа тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй мөртлөө. Гурван шатны шүүх ийм л байсан. Би хүн хэлмэгдүүлэхийг, дарангуйллыг үзэн яддаг. Монголд дарангуйлал би болчих гээд байсан учир үүнтэй тэмцсэн. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7064)

 

зочин
батүүл,элбэгдорж хор нийлж хороочихоод нэг нь нэгэндээ баатар цол өгч ард түмнийг доромжилж байсан цаг үе хуучраагүй байна шүү.
Төр бишээ элбэгдорж үхээрээр төлбөр гаруулах хэрэгтэй. Мөн тэр үед төр барьж байсан ардчилсан нам, тэдний томилсон цагдаагийн газар тагнуулын газрынхан зориуд зохон байгуулалттайгаар гэмт хэрэгтэнг оргон зайлах боломжоор хангасан шүү дээ.
Монголын төр гэхээсээ буруу шийдвэр гаргасан хүмүүс төрийн өмнөөс хариуцлага хүлээх ёстой юм биш үү
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 53 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 53 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 53 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 37 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин