Н.Удаанжаргал Аргентинаас Тайланд руу зугтжээ

2023-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор явсан. Тэгээд эргэж ирээгүй  юм. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна.

Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч тэрбээр "Шувуу" ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед дахин зугтжээ. Тодруулбал, тус улсын хилээр гараад явчихсан байна. Тэгвэл "Шувуу" ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг олж тогтоожээ. Тэрбээр Тайланд улсад очжээ. Ер нь бол тэрбээр хаана яваагаа хамгийн их мэдэгдэж явдаг "шувуу" юм. Хамгийн сүүлд "...Нүүрсний нээлттэй сонсголд цахимаар оролцъё" гэдэг саналаа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболдод тавьжээ. Г.Ганболд тэгж ярьсан. 

Түүнчлэн гадаад руу зугтсан хүмүүсийн пасспортыг хүчингүй болгож, данснуудыг "царцаах" арга хэмжээг "Шувуу" ажиллагааны хүрээнд  авсан. Энэ нь нэлээд үр дүнтэй байх шиг байна. Т.Бадамжунай Филиппинд АТМ дээр очоод илчлэгдсэн гэдэг. Тэгвэл Н.Удаанжаргал ч бас мөнгө, санхүүгийн асуудлаас болоод илчлэгджээ. Тэрбээр хамт яваа найзынхаа ээжийн нэр дээрх банкны картыг ашиглаж байжээ. Өөрөөр хэлбэл, найзынх нь ээжийн данс руу нэр бүхий хүмүүс мөнгө шилжүүлдэг. Мань эр картыг нь ашигладаг байсан аж. Одоо "Шувуу" ажиллагааныхан Н.Удаанжаргалыг шилжүүлэн авахаар Тайландын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай "ярилцаж" байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7064)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

9 цаг 6 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

9 цаг 6 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

9 цаг 6 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин