Энэтхэг улсад төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийг нээлээ

2023-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХурДан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээх ажил эрчимтэй явагдаж байна. Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БНЭУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн нээлтийг хийлээ. Ингэснээр тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд  анхаарч нийт 47 улсад “ХурДан” цэгийг байгуулахаар төлөвлөснөөс БНСУ-ын Сөүл, Бусан хотод гурван цэг, Австри улсын Вена хотод нэг цэгийг нээсэн бол БНЭУ-ын Дели хотод тав дахь цэгийг ийнхүү нээжээ.

“ХурДан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлж байгаа юм.  Цаашид үе шаттайгаар  55 байгууллагын 790 орчим үйлчилгээг үзүүлэх аж.

Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг Улаанбаатар хотод хүн амын нягтрал ихтэй 14 байршилд нээж, үйл ажиллагаа нь эхэлсэн ба аймгуудад нээх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм байна. Ингэснээр иргэд “ХурДан” гэсэн брэндбүүк лого бүхий газраас төрийн үйлчилгээг өөрт хамгийн ойрхон цэгээс авах боломжтой болж байна.

Улаанбаатар хотод иргэдэд үйлчилж эхэлсэн цэгүүд:

-Баянзүрх дүүрэгт  Да хүрээ авто худалдааны төв,

-Хан-Уул дүүрэгт И-Март худалдааны төв, Монголын цахилгаан холбоо компанийн 120 мянгат салбар, 

-Сүхбаатар дүүрэгт Улаанбаатар Их Дэлгүүр, Монгол шуудан компанийн зарим салбарт “ХурДан” цэгийг нээгээд байна.

-Тун удахгүй Баянзүрх дүүрэгт Улиастай худалдааны төв, Хан-Уул дүүрэгт Хан плаза худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт Мянган машины зогсоол буюу 22-ын авто худалдааны төв зэрэг газруудад төрийн үйлчилгээний “ХурДан” цэг нээгдэх болно.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 48 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 48 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 48 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 32 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин