С.Одонтуяа: Мэргэжлийн болон ёс зүйн өндөр шалгуурыг давсан нэгэн шүүгч болдог

2023-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Шүүхийн сахилгын хорооны тайланг хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажилласан хэмээн тус хорооны дарга Х.Хашбаатар танилцуулгын үеэр онцлов.

Тус хорооноос тайлант хугацаанд нийт 40 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсаны зэрэгцээ таван шүүгчийг огцруулсан хэмээн мэдээлэлд онцолжээ.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Их хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Шүүгч нарын санаатай болон санаандгүй мэргэжлийн алдааг шийдвэрлэх арга шийдлийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Х.Хашбаатар дарга хариулахдаа “Шүүгчийн мэргэшлийн хороо энэ асуудлыг шийдвэрлэдэг байсан, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаар тус мэргэшлийн хорооноос хяналт тавьж, шийдвэрлэдэг байсан асуудлуудын зарим нь Шүүхийн сахилгын хороонд чиг үүрэг нь шилжиж ирсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд 40 заалтаар шүүгчид хориглох зүйлийг нарийвчилж, зохицуулсан байдаг. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дүгнээгүй тохиолдолд шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай” гэдэг хариултыг өгөв. Тус хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх нь шүүхийн шийдвэртэй холбоотой байдаг бөгөөд цаашид шүүгчийн мэргэжлийн алдаатай холбоотой асуудлыг хуульчлан, зохицуулах шаардага бий" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэргэжлийн болон ёс зүйн өндөр шалгуурыг давсан нэгэн шүүгч болдог гэдгийг бүх тал анхаарах ёстойг санууллаа. Мөн Ц.Сандаг-Очир гишүүн, улсын хэмжээнд 511 шүүгчтэй мөртлөө жилийн хугацаанд 462 өргөдөл, гомдол ирж байгаа нь шүүгчид сахилга батынхаа асуудалд дүгнэлт хийх хэрэгтэй гэв.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

9 цаг 7 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

9 цаг 7 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

9 цаг 7 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 51 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин