Г.Ганболд: Бид нүүрсний сонсгол хийхэд бэлэн байна

2023-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг энэ сард хийхээр товлоод байсан.  Гэвч АТГ-аас хойшлуулах санал ирүүлсэн хэмээн Хянан шалгах түр хорооноос мэдээлсэн билээ.  Тэгвэл өнөөдөр тус түр хорооны  дарга Г.Ганболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай түр хороо хуулийн хүрээнд зургадугаар сар хүртэл ажиллана. Бид нүүрсний хэрэгтэй холбоотойгоор сонсгол хийхэд бэлэн байгаа. Хуулийн дагуу бид долоо хоногийн өмнө гэрчээр дуудах хүмүүсээ зарлах ёстой байсан. "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал, Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Н.Удаанжаргал гадаад улсаас цахимаар оролцъё гэдэг хүсэлтээ тавьсан. Хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу гэдэг асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлсэн. АТГ-аас мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа учраас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн. Манай түр хорооны гишүүд санал нийлж хойшлуулсан.

-Та бүхэнд байгаа мэдээллээр нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдэд ямар нэг асуудал байна уу?

-Бид мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаггүй. ОПТЕК гэрээнүүдийг шалгах, нүүрсний бодит хулгай ямар схемээр гаргасныг шалгана. Хятадын компани нүүрсээ аваад гаалийн талбай дээр буулгаж нүүрсээ авах нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон. Зүгээр ТӨК нэг газартай нэг их наядын гэрээ хийсэн ч байна.

-Түр хорооны гишүүдэд өөрчлөлт орох уу. Түр хорооны гишүүд дотор нэр холбогдсон хүн байгаа шүү дээ?

-Одоогоор 13 гишүүнтэй байна. АН, ХҮН, МАН-ын гишүүд байна. Үүнээс нэг нь нэр холбогдож шалгагдаж байна. 12 хүнтэй байгаа учраас ирцэд асуудал байхгүй. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 9 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18