Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч байна

2023-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг  Засгийн газарт даалгасан.  
 
Мөн Улсын Их Хурал 2022 оны 34 дүгээр тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг тогтоож үүндээ хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг багтаасан байдаг. 
 
Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарчээ.  
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Энэ төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг баримтлан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгажээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

зочин
Манай эрх баригчид ОУВС даалгавараар ажилладаг улс хэзээ ч төгрөгийн талаар ярьдаггүй ҮХӨ гээд гишүүдийн тоог нэмэг тухай ярьж байна
Монголд хамгийн хор уршигтай хууль 1997 онд батлагдсан Монгол банкны тухай хууль Арилжааны банкны тухай хууль Ашигт малтмалын тухай хууль Гадаад төлбөр тооцооны тухай хууль этгээр хуулиуулдыг нэн даруй өөрчилөх Монголчууд бид ам долларт уяагдахыг хүсэхгүй байна Монгол улсад ам доллар байж хэмээж төгрөг унгадаг долларын баталгаа бол Монголын бүх баялгаар баталгааждагыг болихиулах хэрэгтэй Үнэдсний мөнгөн дэвсгэрт төгрөгөө өөрсдийн баялгаар газараараа баталгаажуульяа тэгж байж төгрөг ам долларын эсрэг чангарна харин ам доллар төгрөгийн эсрэг суларнаа өнөөдөр ам доллар 3520 төгрөг -8 төгрөгөөр төгрөг чангарлаа гэх шиг
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 35 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 35 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 35 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 19 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин