“Өргөө амаржих газрын эмч нар төрөх явцыг буруу удирдснаас хүүгийн минь тархи гэмтсэн” гэв

2023-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Өргөө амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийлээ.

Иргэн н.Эрдэнэцэцэг 2022 оны аравдугаар сарын 4-нд "Өргөө" амаржих газарт амаржжээ. Төрөх явцад хүүхэд хүчилтөрөгчийн архаг дутагдалд орсны улмаас тархи гэмтсэн. Одоо "Эплипс" гэдэг оноштой гар хөл, дөрвөн мөч нь байнга татдаг. Мөн түнхний хөгжил дутуу, зүрхний цоорхойтой болсон аж. Эмнэлгийн эмч нар ажилдаа хайнга хандаж, төрөх явцыг буруу удирдсанаас болж энэ байдалд хүрсэн гэж үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Иргэн н.Эрдэнэцэцэг "Би өглөө 08:00 цагт эмнэлэгт очсон. Ингэхэд “Ээлж хүлээлцэж байна, түр хүлээгээрэй гэсэн. Төрхийн өрөөнд ороход "Ус гарсан байна" гээд төрөх орон дээр гаргасан. Өөрөөрөө төрөх боломжтой байна гээд ус гарсан ч өвдөхгүй байсан учраас хоёр удаа сэдээлт хийсэн. Үүнээс хойш намайг төрхийн өрөөнд хоёр өдөр байлгасан. Намайг гурван өдөр усгүй өвтгөөд, гэнэт хагалгаагаар төрүүлэхээр болсон. Хүү маань маш бүтэлттэй төрсөн. Ингээд хүүг маань сэхээн амьдруулах тасаг руу авч явсан. Хүүхэдтэйгээ би дөрөв хоногийн дараа уулзсан. Хүүгээ анх хараад маш өрөвдсөн, бүх бие нь аппаратад залгаатай байсан. Өнөөдөр хүү минь 6 сартай боловч толгойгоо ч даахгүй, хоёрхон сартай хүүхэд шиг байна. Нүд нь харахгүй, ээжийгээ танихгүй. "Өргөө" амаржих газрын гурван эмчийн буруутай үйлдлээс болж хүү минь ийм байдалд хүрсэн гэж би боддог. Тэд төрх явцыг маш буруу удирдсан. "Хүү минь бүтлээ шүү дээ" гэж хэлээд байхад "Зүгээр ээ, бид ганцхан чамайг үзэхгүй байгаа юм биш. Залуу хүн байж, тэвчээртэй бай гэж намайг загнасан. Одоо тэр эмч нар "Ээж халдвартай байсан, ээжээс нь л болсон" гэж намайг буруутгаад байгаа" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 36 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 4 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18