Ц.Сандаг-Очир: Салбарын сайд нь хуулийн төслийг үгүйсгэж байгаад харамсаж байна

2023-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчид үр тариа ноос сүүний урамшуулал гэх мэтээс Нийгмийн даатгал авна гэсэн хуулийн төсөл орж ирж байна. Авч болно, үгүй ч байж болно гэх юм. Аливаа хууль тодорхой байх ёстой. Малчид тариаланчид тэр бүр бэлэн мөнгөгүй байдаг. Ер нь 1960 оноос хойш сан бүрдэж байгаа. Тасрах, тасрахгүй байх хамаагүй. Бөөрөнхий үзэл бодолгүй хууль оруулах нь учир дутагдалтай.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Салбарын сайд хуулийн төслийг үгүйсгэж байгаад харамсч байна. Малчид ЭМД, НДШ төлөөгүйгээс болоод асар их хохирч байна. Хэдийгээр даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын боловч хүчээр шууд авч болохгүй байна. Өнөөдөр нэгэнт бодит байдалд ийм үзэгдэл байгаа учраас, нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо үүснэ. Малчид эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаанд авч чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс орлого олдог үед нь өөрсдийн сайн дураар нь авдаг байя. Малчин өөрийнхөө арьс ширийг тушааж, түүнийхээ зөрүүнд эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлнө. Хоёр талдаа ашигтай хуулийн төсөл байгаа юм шүү.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 43 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 43 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 43 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 26 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин