"Парламент Үндсэн хууль зөрчөөгүй"

2023-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы эхэнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Иргэдийн хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ заалт гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болох найман үндэслэлийг зааж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан бол огцруулах боломжтой бөгөөд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Тиймээс парламентаас баталсан хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Би ч бас Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол ард түмнээс сонгогдсон. Энэ асуудалд шүүх, хүчний байгууллагын шийдвэр гэхээс гадна ард түмний төлөөлөл гэдэг асуудлыг авч үзэх ёстой. Мандат авч ажиллаж байгаа. Улс төрийн нөлөөлөлд өртөж болох боломжтой этгээд байдаг. Ялангуяа нэг, хоёрхон хүний зөрүүтэй байх юм бол улс төрийн нөлөөлөл орох боломжтой. Тийм учраас УИХ-ын гишүүн халдашгүй байдаг. Ард түмний төлөөлөл халдашгүй байдаг.

Цэц Үндсэн хуулийг самарч байгаагаа хэзээ зогсоох вэ? Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй зүйл хийсэн. Үүнээс болоод сонгуулийн хууль орж ирж байна. Бид 2016 онд холимог тогтолцоог дэмжээгүй юм. Тэгэхэд буцаагаад УИХ шийднэ гэсэн шийдвэр гаргаснаас болоод одоогийн нөхцөл байдал үүссэн. Тэгээд Үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байдгаа больё. Үндсэн хуулийн Цэцээсээ эхлээд Монгол Улс дампуурч байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

8 цаг 48 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

8 цаг 48 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

8 цаг 48 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

23 цаг 31 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Өчигдөр 13 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Өчигдөр 10 цаг 44 мин